2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компаниар “Эн эф си” шалгарчээ. Нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай сонгон шалгаруулалт явуулсан талаар Засгийн газраас мэдээлэв.
Улсын төсвийн гол бүрдүүлэгч, топ татвар төлөгч, төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр барихаар шалгарсан “Эн Эф Си” гэж ямар компани вэ гэсэн асуулт гарч ирж байна.
“Эн эф си” нь БНХАУ-ын төрийн өмчит, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон корпораци болох “China Nonferrous Metal Industry's Foreign Engineering and Construction Co., Ltd.” юм. Товчлол нь “NFC” буюу “Эн эф си”.
Тус компани нь дэлхийн өнгөт металын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Шенжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй аж. Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35%, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70%-ийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон арвин туршлагатай гэдгээрээ салбартаа өндөр үнэлэгддэг.
Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, операторчлох, үйлдвэрийн барилга байгууламжийг EPC (Зураг төсөл, худалдан авалт, бүтээн байгуулалт) зарчмаар ажиллах бүрэн чадамжтай компани юм.
“Эн эф си” нь Монголд шинэ биш бөгөөд өмнө нь Дорнод аймаг дахь Төмөртийн овооны цайрын уурхайн төсөлд ("Цайрт минерал" ХХК) амжилттай оролцож байсан түүхтэй.
Уул уурхайн экспорт дээрээ түшиглэж амьдардаг манай эдийн засагт чанарын шилжилт авчрах стратегийн чухал алхам мөн үү гэвэл мөн. Үүнийг "баяжмалаас метальд" шилжих аж үйлдвэржилтийн бодлого гэж нэрлэж болно. Энэхүү мега төсөл бодитоор хэрэгжиж, Монгол Улс зэсийн баяжмалаа эх орондоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр экспортын орлого, татвар хураамж өснө, ажлын байрыг нэмэгдэнэ.
Монгол Улс Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалыг (дунджаар 23-35%-ийн зэсийн агууламжтай) шууд гадагш нь гаргаж байна. Энэ нь бид тонн тутамд нь чулуу, шороо, бусад хольцын тээврийн зардлыг төлж экспортолж байна гэсэн үг юм.
Баяжмалыг хайлуулж 99.99%-ийн цэвэршилттэй катодын зэс болгосноор бүтээгдэхүүний зах зээлийн үнэ цэн эрс өснө. Үйлдвэрийн үнэ ч дагаад нэмэгдэнэ.
Овор хэмжээ, жин нь хэд дахин багасах тул ложистикийн зардал буурч, экспортоос олох цэвэр ашиг өснө. Зэсийн баяжмалыг хайлуулах явцад алт, мөнгө зэрэг үнэт металлууд, мөн химийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох хүхрийн хүчил дагалдах бүтээгдэхүүн болон үлддэг.
Зэсийн хайлуулах үйлдвэр нь зөвхөн нэг үйлдвэр бус, түүнийг дагасан эдийн засгийн маш том экосистемийг бүрдүүлдэг.
Экспортын орлого ам.доллараар шууд нэмэгдсэнээр Монголбанкны гадаад валютын албан ёсны нөөц тогтворжиж, төгрөгийн ханш хамгаалагдах суурь болно. Уул уурхайн олборлолттой харьцуулахад боловсруулах үйлдвэрлэл нь илүү урт хугацааны, тогтвортой бөгөөд чанартай ажлын байрыг бий болгодог. Металлург, химийн технологи, автоматжуулалтын чиглэлийн өндөр түвшний инженерүүд, лабораторийн мэргэжилтнүүд шаардлагатай болж, дотоодын ажиллах хүчний чадавхи дэлхийн түвшинд хүрч хөгжих боломж бүрдэнэ.
Үйлдвэрийг дагасан тээвэр, ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, хоол унд, харуул хамгаалалт зэрэг жижиг, дунд бизнесүүд (ЖДҮ) идэвхжиж, мянга мянган шууд бус ажлын байр бий болно.
Гэхдээ энэхүү стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд зөвхөн давуу талыг харахаас гадна эдийн засаг, технологийн хувьд дараах томоохон сорилтуудыг нарийн тооцох шаардлагатай.
Зэс хайлуулах үйлдвэр нь маш их хэмжээний цахилгаан эрчим хүч болон ус хэрэглэдэг технологитой. Хайлуулах явцад гардаг асар их хэмжээний хүхрийн хүчлийг хаана, хэрхэн ашиглах эсвэл саармагжуулж хадгалах вэ гэдэг нь байгаль орчны хамгийн том сорилт. Үүнийг дагуулж фосфорын бордооны үйлдвэр зэрэг химийн цогцолбор байгуулах шаардлага тулгардаг.
БНХАУ нь дэлхийн боловсруулсан зэсийн зах зээлийг атгасан аварга тоглогч. Тиймээс “Эрдэнэт”-ийн цэвэр зэсийн өртөг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байх чадах уу гэсэн ТЭЗҮ-ийн тооцоолол маш чухал. Юутай ч зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулах нь Монгол Улс "түүхий эдийн хараат"-аас гарч, аж үйлдвэржсэн улс болоход урт хугацааны хамгийн зөв стратеги болно.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29