2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Дорнын он тооллоор 60 жилд нэг тохиодог Гал морин жил нь эрч хүч, өөрчлөлт, түүхэн шилжилтийн он байжээ. Түүхчид, зурхайчид “Гал дээр гал нэмсэн” идэвхтэй, заримдаа тогтворгүй жил гэж тодорхойлдог.
Өнгөрсөн зуунд Гал морин жилд дэлхий дахинд тохиосон онцлох үйл явдлыг тоймлож харцгаая.
1. 1906: ГАМШИГ БА НЭЭЛТ
Сан-Францискогийн газар хөдлөлт: АНУ-ын Сан-Франциско хотод 1906 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас хотын 80 хувь нь сүйрчээ. АНУ-ын түүхэнд томоохон байгалийн гамшгаар нэрлэгддэг энэхүү газар хөдлөлтийн улмаас 3 хоногийн турш гал түймэр гарч, 3000 гаруй хүн амиа алдаж, 200 мянган хүн орох оронгүй болсон байдаг.

Нобелийн шагнал: Хүний мэдрэлийн системийн бүтцийг судалж, өөрийн гараар зурсан эрдэмтэн Сантьяго Рамон-и- Кахаль Нобелийн шагнал хүртжээ. Энэ бол тархи судлалын шинжлэх ухааны эхлэл болсон юм.
2. 1966: СОЁЛЫН ХУВЬСГАЛ САНСРЫН ӨРСӨЛДӨӨН

Хятадын Соёлын хувьсгал: Мао Зэдуны санаачлагаар “Соёлын хувьсгал”-ыг албан ёсоор эхлүүлсэн. “Хуучин дөрөв” буюу хуучин үзэл санаа, соёл, зан заншил, зуршлыг устгах нэрийн дор Хятадын улс төр, нийгэм, соёлын 10 жил үргэлжилсэн үймээн самууныг эхлүүлсэн байдаг.

Сансар судлал: Зөвлөлтийн “Luna 9” хөлөг сарны гадаргуу дээр 1966 оны 2 дугаар сарын 3-ны өдөр амжилттай газардаж, тухайн орчны гэрэл зургуудыг дэлхий рүү илгээсэн. Үүнтэй зэрэгцэн NASA-гийн GEMINI төсөл дуусаж, сар руу хүн илгээх Apollo төслийн суурийг тавьжээ.

Beatles ба соёл: Жон Леннон 1966 онд ““ Битлз” хамтлаг Есүсээс ч алдартай болсон” гэж хэлсэн нь асар их дуулиан тарьсан. Энэ үед Рок-н-ролл дэлхийг байлдан дагуулж, харин шашны бүлгүүд эсэргүүцэн Битлз-ын дууг хүртэл шатаасан байдаг.

Гал морин жил ба Японы хүн ам зүй: Японы түүхэнд төрөлтийн түвшин өмнөх жилээсээ 25 хувиар огцом буурсан жил болов. Учир нь, гал морин жилд төрсөн эмэгтэйчүүд ширүүн, бие даасан зантай байдаг учраас нөхөртөө сөрөг нөлөө үзүүлдэг гэх мухар сүсгээс болж хосууд хүүхэдтэй болохоос татгалзсан байдаг.
2026 оны Гал морин жилийг хиймэл оюун ухааны хувьсгал болон эрчим хүчний шинэ эх үүсвэр рүү шилжих шилжилтийн жил байх болно гэж судлаачид онцолж байгаа юм.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19