НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хань Жөн ба Ван И
АНАЛИЗ

Хань Жөн ба Ван И

2026 оны 5-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

1.

Тавдугаар сарын 14,15-ны өдрүүдэд Бээжинд өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг угтан авсан хүн бол Хятадын дэд дарга Хань Жөн байлаа. Өдгөө 72 настай тэрбээр 2023 оны гуравдугаар сараас Хятадын дэд даргаар томилогдсон.

Шанхай хотод төрсөн Жөн 1983-1985 онд Фудань их сургуулийн бага коллежийг, 1985-1987 онд Шанхай дахь зүүн Хятадын Багшийн их сургуулийг төгсчээ.

Хань Жөн нь Ши Жиньпиний засаглалын үед эдийн засгийн томоохон реформ, "Нэг бүс-Нэг зам" санаачилга болон Хонконг, Макаогийн асуудал хариуцсан ажлын хэсгүүдийг ахалж байсан, Хятадын гадаад харилцаа болон эдийн засгийн бодлогод жинтэй хувь нэмэр оруулсан прагматик улстөрч гэгддэг. Хэдийгээр Хань Жөнийг Жян Зэминий фракц буюу "Шанхайн бүлэглэл"-ийн хүн гэж үздэг ч Ши Жиньпинтэй хамтран ажиллахдаа туйлын үнэнч, прагматик хандлага гаргасан гэдэг. Энэ нь хожим Хятадын Коммунист намын (ХКН) хамгийн дээд удирдлага болох Улс төрийн товчооны байнгын хорооны (7 гишүүний нэг) гишүүн болоход нөлөөлсөн аж. Түүнийг Ши Жиньпиний дипломат бодлогын гол төлөөлөгч гэж хэлж болно. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблей, Их Британийн Хаан Чарльз III-ийн титэм өргөх ёслол, Давосын эдийн засгийн форум зэрэг томоохон арга хэмжээнд БНХАУ-ыг төлөөлөн оролцож, гадаадын төр засгийн тэргүүнүүдийг Бээжинд хүлээн авах ажлыг хариуцдаг. Хань Жөн бол Хятадын коммунист систем доторх хамгийн туршлагатай, эдийн засгийн реформ болон хямралын менежментдээ гаршсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технократ дипломатч юм.

Гэхдээ өнөөгийн Хятадын улс төрийн тавцанд Ван И-гийн бодит улс төрийн нөлөө илүү их байгаа бол Хань Жөн-ий албан ёсны дипломат ёслолын эрэмбэ нь илүү өндөр байна.

Хань Жөн-ий хувьд дипломат ёслолын зэрэг дэв, ажлын туршлагаараа дээгүүр боловч үнэндээ Улсын дэд даргын албан тушаал нь голчлон бэлгэдлийн болон ёслолын шинж чанартай тул түүний  улс төрийн бодлогод нөлөөлөх бодит нөлөөлөл нь ихээхэн суларсан байна. Хятадын дэд дарга Жөн 2024 онд Монголд айлчилж байсан билээ.

2.

Оросын ерөнхийлөгч В.Путин 19-20-ны хооронд хоногийн хугацаатай Бээжинд айлчилсан агаад түүнийг Ван И угтан авсан юм. Ван И нь Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн ажлын албаны дарга бөгөөд Гадаад хэргийн сайдын хувьд дипломат харилцааны гол шийдвэр гаргалт болон хэрэгжилтийг хяналтандаа байлгаж, Ши Жиньпиний гадаад бодлогын багийн гол бодит эрх мэдэлтэй хүн, улс төрийн жин нөлөө бүхий зүтгэлтэн юм. Тэрбээр 2013-2022 оны хооронд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад тушаал дэвшсэн ч, 2023 оны 7-р сард тухайн үеийн сайд Чин Ган гэр бүлээс гадуурх харилцааны асуудлаас болж албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд Ши Жиньпиний шийдвэрээр Гадаад хэргийн сайдын албыг дахин давхар хариуцах болсон.

Ши Жиньпиний засаглалын үед Хятадын гадаад бодлого илүү идэвхтэй, зарим талаар түрэмгий  хэв маягт шилжсэн. Ван И бол энэхүү бодлогын удирдамжийг зангидаж, практикт хэрэгжүүлсэн хүн гол улстөрч юм. Тэрбээр Хань Жөнөөс нэг ах буюу 73 настай.

Ван И нь Хятадын язгуур ашиг сонирхол (Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, хүний эрхийн асуудал)-ыг олон улсын тавцанд туйлын хатуу байр сууринаас хамгаалж, барууны орнуудын шүүмжлэлийг шууд няцаадгаараа алдартай. Гэхдээ зөвхөн хатуу байр суурь баримтлагч биш, уран нарийн дипломат тоглолт хийхдээ гаршсан стратегич юм. Жишээлбэл, 2023 онд Саудын Араб болон Иран улсууд олон жилийн дараа дипломат харилцаагаа сэргээх түүхэн тохиролцоонд хүрэхэд Ван И Бээжинд тэднийг зуучлан, Хятадын Ойрхи Дорнод дахь геополитикийн нөлөөг шинэ түвшинд гаргасан.

Товчхондоо, гадаад хэлбэр, ёслолын эрэмбийг Хань Жөн-өөр, бодит эрх мэдэл, жин нөлөөг Ван И-гээр харна. Ван И нь Монгол Улсад 3 удаа албан ёсны айлчлал хийж байсан билээ.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж