2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10


“Харбины гэрээ” бол авлигын гэмт хэргийн нэгэн шинэ “нуувч” болох нь гэх хардлага хэн бүхэнд бий болов. Учир нь, өнгөрсөн Баасан гаригийн /2026.04.10/ УИХ-ын чуулганаар Ж.Баярмаа, Д.Ганбат, Д.Энхтүвшин нарын 40 гишүүний өргөн мэдүүлсэн “Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах” УИХ-ын тогтоолын төслийг 71 гишүүн унагав. Үндсэн хуульд заасан ард түмний өмч болсон байгалийн баялгийг хэрхэн захиран зарцуулж байгаа нь нийтэд ил байх ёстой гэх санаачилгыг УИХ-ын гишүүд олонхоороо эсэргүүцсэн нь үнэндээ Монголын парламент уу, мафийн бүлэглэл үү гэх асуулт тавихад хүргэж буй юм.
Харбины гэрээ буюу Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл гэх "малгай” дор “нүүрсний экспортыг нэмэгдүүлэх”, “нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх”, “хил дамнасан төмөр замыг холбох” гэсэн гурван гэрээ хийсэн байдаг. Харамсалтай нь, энэ гурван гэрээ нь гурвуулаа авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх хардлага төрүүлэх баримтууд нийтэд ил болоод байна.
Хил дамнасан төмөр замыг холбох гэрээг Зам тээврийн яам хариуцсан. Хил холболтын 25 км төмөр замыг $235 саяар барьж гүйцэтгэхээр БНХАУ-ын компанитай гэрээлснийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2025 оны 8-р сард хэвлэлд ярьсан бий. Тэгэхээр нэг км төмөр замыг $10 саяар барихаар гэрээлсэн нь үндсэндээ дэлхийн жишгээс давсан үнэ. Энэ төслийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бэлнээр гаргахаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл ч цацагдсан.
Харбины гэрээ хардлага дагуулахтай зэрэгцээд “Бодь” групптэй хийсэн оффтейк гэрээнүүдийн ард ямар авлигын схем явагдсан нь өдгөө олон нийтэд ил болсон. Тэдгээр баримтаас дүгнэхэд Харбины нууц гэрээний ард асар их авлига, хулгай байж болзошгүйг үгүйсгэх үндэслэл алга.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хэлсэнчлэн “БНХАУ-ын талаас биржийн үнээс 5%-ийн хямдралтай үнээр нүүрс авах санал тавьсан байтал Д.Амарбаясгалан яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 30%-ийн хямдралтай үнээр гэрээлсэн” нь улс орныхоо эдийн засгийг бодитоор хорлосон үйл явдал гэхэд буруудахгүй. Ямар ч эрүүл ухаантай хүн харилцагчийн санал болгосон үнээс хямд үнээр бараагаа өгөхгүй. Гэтэл Монголын УИХ, Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь ард нь авлига, хулгай байгааг илтгэнэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлснээр Монгол Улс Харбины гэрээнээс багадаа $10 тэрбум буюу ₮36 их наядын алдагдал хүлээж буй аж.
Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг Ж.Баярмаа нарын гишүүд 2025 оны 10-р сараас эхлэн тавьсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ үүнээс урьтаж, өөр асуудлаар түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж, УИХ-д өргөн барьсан байдаг. Мэдээж, энэ нь Харбины гэрээгээр сонсгол хийлгэхгүй гэсэн арга заль байв.
Харбины гэрээний бүтээн байгуулалтын гэрээг Зам тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан үзэглэсэн бол нүүрс борлуулах, олборлох гэрээг ЭБАҮ-ийн сайд (асан) Ц.Туваан байгуулсан. Харбины гэрээгээр хянан шалгах түр хороо байгуулах саналаа татаж авахыг зарим улстөрчийн зүгээс анхааруулсан, авлигадахыг оролдсон болохыг УИХ-ын гишүүн Д.Ганбат нуугаагүй юм.
Гэрээг ил болгохын тулд БНХАУ-ын талаас зөвшөөрөл авах ёстойг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлсэн. Эндээс харвал олон улсын гэрээ гэх нэрээр эх орныхоо эрх ашгаа урвасан ч байх магадлал өндөр. Харбины гэрээ бол зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл биш үндэсний аюулгүй байдалтай холбоотой төсөл. Иймээс Харбины гэрээгээр Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзсэн 71 гишүүн “ЯАГААД ДЭМЖЭЭГҮЙ ВЭ” гэх тайлбараа ард иргэдээ хэлэх шаардлагатай. Үгүй бол үндэсний эрх ашгаас урвасан гэж хардагдаж, харагдаж байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10