НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хатагтай Такайчийн энгийн хэрэглээ
АНАЛИЗ

Хатагтай Такайчийн энгийн хэрэглээ

2026 оны 2-р сарын 7
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Японы ерөнхий сайд, хатагтай Такайчи юу өмсөж зүүдэг нь япончуудын сонирхлыг багагүй татдаг. Энэ удаагийн сонгууль өвөл тохиож байна. Ерөнхий сайд Такайчийн өмссөн цагаан өдөн, урт хүрмийг хаана үйлдвэрлэсэн, ямар үнэтэй болохыг баахан судалцгаав. Цагаан өдөн хүрэмний зүүн ханцуй дээрх брэндийн шошгыг хааж, намын лого хадсан хэдий ч хэрэгт дурлагчид ямар брэнд болохыг олжээ. “L.L.Bean” гэх брендийн 30 мянган иен буюу 700 мянган төгрөг үнэтэй хүрмийг тэрбээр өмсжээ. Тун удалгүй энэхүү хүрэмний эрэлт эрс нэмэгдэж, үлдэгдэлгүй борлогдсон гэх.

Мөн түүнчлэн түүний сурталчилгаандаа өмссөн гутал ч япончуудын анхаарлыг татжээ. Хөлд хөнгөн эвтэйхэн, тэрхүү лофер ямар брэндийн, хэр үнэтэйг ч илрүүлжээ. Биеийн тамир спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг “Kobeya Sports” компанийн бүтээгдэхүүн болохыг дор нь олж тогтоов. Энэ бол 9900 иен буюу 237,000 орчим төгрөгийн үнэтэй алхалтын зориулалтын гутал байв. Тэрбээр өмнө нь үндэсний үйлдвэрлэгчийнхээ урласан цүнхээр гоёсон нь нэлээд дуулиан дэгдээж, эрэлтийг мөн нэмэгдүүлжээ.

Хүрэм, цүнх, гутал гээд аль аль нь жирийн барааны дэлгүүрт борлогддог. Хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжлийг олсон Япон улсын Ерөнхий сайд нь энгийн даруу бөгөөд ард түмний өргөн хэрэглээний үнэ өртөгтэй тэнцэх хувцас хэрэглэл эдэлж хэрэглэдэг. Харин манай дарга нар дэлхийн тансаг брэндийн хувцасаар гоёдог. Жишээ нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ₮85 саяын цаг, ₮20 саяын хүрэм өмссөнийг хэрэгт дурлагчид мөн олж тогтоосон. Тэрчлэн төрсөн хүү Тэмүүлэн нь ₮20 саяын “Шанель” брэндийн цүнх, олон саяын тансаг брэндүүд, автомашин сүйт бүсгүйдээ бэлэглэсэн нь олны овоо хараанд өртөж, үүнээс болж олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байв.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж