2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Нью-Йорк, Милан, Парисын загварын долоо хоног болон Vogue, Harper’s Bazaar сэтгүүл, WGSN агентлагийн танилцуулснаар загвар зохион бүтээгчид энэ хавар уламжлалт хэв маягаас аль болох татгалзаж, зоригтой, үлэмж үзэсгэлэнтэй загварууд, өөдрөг өнгийг танд санал болгож байна. Энэ жилийн хувьд Нью-Йорк, Милан, Парисын тайзнаа 16 загвар зохион бүтээгч дебют хийж, олны анхаарлыг татжээ.
ОНЦЛОХ ДЕТАЛ

2026 оны хаврын трэнд загвартаа алдарт Prada, Chanel, Valentino зэрэг брэнд товчлоогүй хүрэм, сул унжсан болон ташаан толгойн дээрээ тогтоосон бүс, мөрнөөс мултарч буй мэт цамц гээд “хувцсаа дутуу өмссөн” сэтгэгдэл төрүүлэхүйц коллекц танилцуулсан юм. Тэгвэл Balenciaga брэнд 1980-аад оны бөмбөгөр хормойтой даашинз, банзал, шарваар өмдийг хаврын загварын чиг хандлагаар гаргаж ирсэн. Bottega Veneta, Dior-ын зүгээс хаврын коллекцдоо цацагтай детал, олон давхар нэхээс, торгомсог материалын хослолыг санал болгожээ. Сүлжмэл задгай энгэртэй цамцны дотуур торгон топ эсвэл түрийтэй гутал дээр торгон богино өмд өмсөх гэх мэтээр эсрэг тэсрэгийн тоглолт зоригтой хийж болох нь.
Үндсэндээ биеэ нуун далдалдсан “хамгаалалтын” гэмээр том, хэлхгэр загваруудыг хуниас, цацагтай торгон, торон даашинз, цамцаар сольсон байна. Гол нь материалынхаа чанарт анхаарахыг загварынхан сануулжээ.
НОЁРХОХ ӨНГӨ

Загварын ертөнцийн “цаг уурчид” гэгддэг WGSN агентлаг 2026 оны өнгөөр номин ногоон өнгийг нэрлэжээ. Байгаль дэлхийгээ хайрлах, экологийн хариуцлагыг энэ өнгөөр бэлгэдсэн гэнэ.
Tory Burch, Celine брэнд бүх төрлийн загвартаа зөөлөн шар буюу цөцгийн тосны шар өнгийн ашигласан байна. Valentino, Chloe брэнд яргуйн ягаан өнгийг хаврын загварын гол өнгөөр сонгожээ.
Металл мөнгөлөг өнгийг гутал, гоёл чимэглэл, гадуур хувцасны өнгөөр оруулж ирсэн аж.
ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

Chanel, Moschino брэнд загвартаа олон давхар зүүлт, бүсийг нэг дор зүүж, загварын долоо хоногт оролцсон байдаг. Dior, Erdem брэнд Английн түүхэнд олон шинэчлэлтээр дүүрэн байсан Викториан эриний хэв маягийг хадгалсан загварууд танилцуулсан. Тэд корсет, хуниастай зах, нөмрөг болон хэтрүүлэг ихтэй том малгай санал болгосон бол Fendi, Loewe брэнд цүнхний амыг нээлттэй байдлаар загварчилсан байна.
ХЭЭ

Том цэцгэн хээ Европын зах зээлд хамгийн их эрэлттэй байна гэж Францын “Heuritech” таамагласан байна. Харин Versace, Louis Vuitton коллекцдоо 1980-аад оны судал, шоо дөрвөлжин хээг ашиглажээ.
Эх сурвалж: VOGUE

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19