НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Баттулгын МоАХ фракц үндсэндээ ялагджээ
АНАЛИЗ

Х.Баттулгын МоАХ фракц үндсэндээ ялагджээ

2026 оны 3-р сарын 27
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын дотоод сунгаа нэлээд дуулиан, шуугиантайхан болж дуусав. Дотоод сунгааны үеэр МАН-аас царцаа зөөсөн, мөнгө тараасан гэх хэрүүл, зарга ч өдгөө үргэлжилж байна.

Монголд дотоод сунгаа явуулдаг ганцхан нам бий. Тэр нь Ардчилсан нам. Ямартай ч энэ удаагийн Ардчилсан намын дотоод сунгаа нэлээд онцлогтой болов.

Нэгдүгээрт, Ардчилсан намд МоАХ буюу Женко.Баттулгын фракцын нөлөө байхгүй болжээ. Шинээр бүрдсэн ҮБХ-ны 2 хүрэхгүй хувийг л Женко фракц авчээ.

Аймгуудаар нь хөөвөл Баянхонгороос бусад аймагт МоАХ шахагдсан байна. Дорнодоос цөөн хүн, Дорноговь дээр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, шинээр сонгогдсон намын дарга Д.Алтангэрэл нар мөнгө тараасны хүчинд гарч ирсэн бол Хөвсгөлд Женкогийн төлөвлөгөө нурсан гэнэ. Сэлэнгэд МоАХ фракциас ганцхан УИХ-ын гишүүн Ө.Шижир гарч ирсэн. Гэхдээ Ө.Шижирийн хувьд сүүлийн үед Х.Баттулгаас багагүй зай барих болсон байна. Дархан-Уул дээр МоАХ буюу "Дашууд" бүр мөсөн шахагджээ.

Нийслэлд МоАХ-ны гол түшиц газар нь ХУД байсан. Энэ удаад ХУД дээр Х.Баттулгын фракц бүхэлдээ үсгүй арчуулсан байна. ХУД дээр Д.Сүндийтэй гар барьсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд намынхан нь итгэл үзүүлсэнгүй. СХД ч мөн Х.Баттулгын "мояа" нарыг нэлээд цөөлжээ.

БЗД-т дотоод сонгуулийг зөрчсөн хөдлөшгүй баримтууд ил болсон. Иймээс тус дүүрэг дээр дахин сонгууль явагдаж магадгүй байна.

Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн фракцыг УИХ-ын гишүүн Х.Болормаа нэлээд шахсан аж. Төв аймагт УИХ-ын гишүүн Ц.Тувааны хүч нөлөө багагүй суларсан байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа БГД-ээсээ ҮБХ-ндоо гарч ирж чадаагүй бол  УИХ-ын Ц.Мөнхтуяагийн улс төрийн карьер ерөнхийдөө дуусч байна.

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн улс төрийг балиашиглаж явсан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мөн ялагдал амсчээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нарыг Женко Баянхонгороос бодлогоор шахсан бол УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханыг ахин “ашиглах” шаардлагагүй гэж үзсэн бололтой.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн ҮБХ-ндоо орж чадаагүй. Дорнодод УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн унажээ. УИХ-ын гишүүн Э.Одбаяр ҮХБ-ндоо арай гэж багтсан бол Ж.Батсуурь Сүхбаатарт ялалт байгуулжээ.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр СБД-ийн намын хороон дээр унасан. Тиймээс БЗД рүү шилжиж, тэндээс ҮБХ-нд орж ирсэн байна.

Ардчилсан нам дотоод сунгаагаараа нэлээд шинэчлэгдэж, хуучны фракцууд ч хүч нөлөөгөө алдаж. “Нэг Монгол”, “Нэг ардчилал”, “МоАХ”, “Морьтон”, "Монде", "Гранд" гэх бүх фракц задарч, шинэ фракцууд гарч ирэх нөхцөл бүрджээ.

Нам дахь нэр нөлөөгөө Х.Баттулга бүрэн алдсанаар тэр ердөө л нэг “домог” төдий л үлдэж байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж