2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


УИХ-аас зохион байгуулж буй цуврал сонсголуудаас нэг зүйл тодорхой байна. Монгол улс татвар төлөгч бүлэг болон татвар төлөгчдийн мөнгийг шимэгчлэгч эрх мэдэлтэн бүлэг гэсэн хоёр ангид хуваагджээ. Төрийг шимэгчлэгч хувалзуудаар дүүргэж, засаглалыг дампууруулын гол буруутан нь өнгөрсөн 36 жилийн 28-д нь засагласан МАН-д ногдох нь дамжиггүй.
Төрийн албыг бүрэн авлигажуулж, мэдлэг чадваргүй, хариуцлага, ёс суртахууны мэдрэмжээ гээсэн зөвхөн долоогч, долигоногч, идэж уухын дон туссан хүн сүрэг бий болгосон нь эдгээр сонсголоос харагдаж байна. МАН-ын бүтээж, угсарсан хувалзуудаар бүтсэн пирамидыг өөрсдөө засч залруулах бараг боломжгүй мэт харагдах боллоо. МАН-ын түүхэн дэх супер залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн кампанчилсан 5Ш ажиллагаа өнгөн дээрээ энэхүү пирамидыг нураана гэсэн боловч нэдэр дээрээ дургүй хувалзуудаасаа салах зорилготой байсан. Харин одоогийн Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” гэсэн кампанит ажил хуучин хувалзуудаасаа салж чадах эсэхээс амжилттай байх эсэх нь хамаарахаар байна. Намын өмнөх үеийнхнийхээ угсарсан тогтолцоог тийм ч амар нураахгүй, цус, нулимсан дундуур туучихаас өөр сонголтгүй харагдаж байна. Өмнөх үеийн хувалзуудаа төрийн эрх мэдлээс чөлөөлж, чөлөөлөгдсөн хувалзуудын оронд шинэ хувалз бий төрүүлэхгүй байж гэмээнэ нь Н.Учралын “Чөлөөлье” ажил хэрэгжинэ.
Ганц үнэн зүйл байгаа нь ард иргэд МАН-ын хувалзуудыг тэжээх гэж хөдөлмөрлөж, татвар төлөөгүй. МАНчид шударга иргэдийн төлсөн татварыг нь мега төсөл нэрээр бетон цутгаж, их наядаар нь хувьдаа халаасалж байгаа нь удаа дараагийн сонсголоор баримтаар нотлогдож байна. Хэрэв төлсөн татвар нь иргэдийн сайн сайхан, тав тухтай амьдрахад эргээд зарцуулагдахгүй бол татварын өндөр хувийг буулга гэж шаардах нь зүй ёсны хариу үйлдэл.
Тиймдээ ХХОАТ-ыг 1% болгон бууруулъя гэсэн саналыг зургаахан хоногийн дотор 100 мянга давсан иргэд дэмжсэн. Их наядаар нь зувчуулахгүй бол 1%-ийн татвар төлөх боломж байгааг иргэд харж байна.
УИХ дээр татварын хуулиуд хэлэлцэгдэж байна. Ж.Баярмаа нарын гишүүдийн боловсруулсан ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан хуулиудтай нэгтгэн хэлэлцэж эхэлсэн. 10% байсан татварыг 1% болгоно гэдэг шууд төсвийн орлогод нөлөөлөх нь тодорхой. Байнгын хороодын хэлэлцүүлгээр иргэний ₮2 сая хүртэлх орлогод 1%-ийн татвар ногдуулах хувилбарыг гаргаж ирсэн нь оргүй хоосон байснаас мэдээж дээр хувилбар юм. Үүн дээр Засгийн газрын өргөн барьсан ₮792 мянгад 0%-ийн татвар ногдуулах санал хэвээр байгаа бөгөөд энэ хувилбараар УИХ-ын босго давж чадвал иргэдэд ихээхэн дэм болохоор байна. Тэгэхээр,
₮792 мянга хүртэлх орлогод: 0%,
₮792 мянгаас ₮2 сая хүртэлх орлогод 1%-ийн ХХОАТ төлнө гэсэн үг.
Энэ хувилбар нийт цалин авч буй иргэдийн 53% орчим буюу 544183 хүний орлогод шууд хамаарах бөгөөд ингэснээр ₮2 саяас дээш цалинтай хүн болгоны халаасанд сар бүр ₮188 мянга үлдэх юм.
Ерөнхий сайд Н.Учрал болон Сангийн яамны зүгээс 1%-ийн татварыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор Монгол Улсад ХХОАТ ногдох 6 эх үүсвэр байдаг ч гол орлогыг нь буюу 70%-75%-ийг зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлснөөс бүрдүүлж байгаа учраас Ерөнхий сайд, Сангийн яамныхан төсвийн орлогоо хамгаалж буй хэрэг. Дээрээс нь ХХОАТ бол хамгийн амар, ажиллагаа багатай, дээрээс нь хамгийн найдвартай төсвийн орлого юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29