НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатарын бизнесийн хамтрагч гэх “Дабль пирамид констракшн”-ийн даабль тендерүүд!
АНАЛИЗ

Х.Нямбаатарын бизнесийн хамтрагч гэх “Дабль пирамид констракшн”-ийн даабль тендерүүд!

9 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар долоо хоног болгон Канадаас лайв хийж, өмнөө хэдэн хүний зураг тавиад гүтгэлэг хийж, бусдын нэр төрд халдах болсон. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, хотын дарга зэрэг төрийн томоохон албан тушаал хашиж явсан тэрбээр зүй нь баримт бол өөрийнх нь гүтгэлгээс өөр зүйл гэдгийг гадарлахтайгаа байлтай. Гэвч, энэ мэтээр удаа дараа гүтгэлэг явуулж буй нь нэгдүгээрт, хийсэн хэргээ нуун далдлах зорилготой, “Хулгайч хулгайчийг бариарай” гэж хашгирдагтай ижил тактик юм. Хоёрдугаарт, бүх хулгай, луйвар нь баримтаар ил болж байгаа тул Канадаас орогнол хүсэх гэсэн арга заль байж магадгүй гэж тайлбарлах, хардах хүмүүс ч байна.

Х.Нямбаатарын хууль бус хөрөнгө мөнгөний болон мөн хэнтэй, хэрхэн ямар аргаар татвар төлөгчдийн төсвийг хулгайлсан талаарх баримтуудыг нэр бүхий иргэд ч дэлгэх болсон юм. Тэгвэл өчигдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн live-аар нэр дурдагдсан Х.Нямбаатарын түрийвч гэгдэх “Дабль пирамид констракшн” ХХК нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Хурд групп"-ын охин компани гэсэн мэдээлэл байна. Тус компани нь Х.Нямбаатарын 100% эзэмшдэг "Хамаг монгол групп"-тэй хамтран, БГД-ийн 27-р хороо буюу 10 дугаар хороолол дахь 360 айлын “Neverland town” хотхоныг барьсан аж.

Ингээд Х.Нямбаатарын түрийвч гэгдээд буй М.Болдсүхийн "Дабль пирамид констракшн" компани төрөөс хэзээ, хэдэн төгрөгийн төсөвтэй, ямар тендер авч байсныг сонирхуулъя.

1.Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар ажиллаж байхдаа Гандантэгчэнлэн хийдийн өмнөх талбайг чулуун хавтангаар шинэчилж, тохижуулах ажлыг М.Болдсүхийн "Дабль пирамид констракшн" ХХК-д тендергүйгээр өгчээ. Нийслэлийн төсвөөс нийтдээ ₮2 тэрбумыг Х.Нямбаатар хоёр хувааж шилжүүлсэн байдаг. Ulaanbaatar.mn сайтад энэ талаар “Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэсэн” гэж мэдээлж байв.

2. 2022-2023 онд Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын арын зам дагуух нийтийн эдэлбэр газрын 3.5 га талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

3. Нийслэл дэх Төрийн аудитын газрын тайланд дурдсанаар 2024 он тус компани БЗД-ээс ₮2.3 орчим тэрбумын ажил авч гүйцэтгэсэн байна.

4. Х.Нямбаатар хотын даргаас огцрохоос гурван сарын өмнө буюу 2026 оны 2-р сард тэрбээр БЗД-ийн 26-р хороо, Дүнжингарав захын эсрэг талын 207-р байрыг шинээр барих ₮17.3 тэрбумын тендерт  "Дабль пирамид констракшн" ХХК-ийг шалгаруулжээ.

5. Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхад тус компани нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 8 давхар албан конторын барилгын ажлыг тендергүйгээр авсан агаад ₮5.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байсан юм байна.

6. Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллаж байх үед буюу 2025 онд ийслэлийн 213 дугаар цэцэрлэгийн гадна фасад засварын ₮233 саяын ажлыг гүйцэтгэжээ.

7. Тус компани нь мөрдөн байцаах газар-ын албан конторын барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн агаад тухайн үед Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ.

8. Мөн 2018 онд Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны дарга, Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед тус компани Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн Угтах хэсгийн засварын ажлыг тендергүйгээр авчээ.

Гэх мэтээр тус компанийн даабль эрхтэй авсан төрийн тендерүүдийг жагсаавал чамгүй урт жагсаал гарах бололтой.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ