НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатарын асрыг “Улаан номд” оруулж, Улаанбаатарын авлигын музей болгоё!
АНАЛИЗ

Х.Нямбаатарын асрыг “Улаан номд” оруулж, Улаанбаатарын авлигын музей болгоё!

2026 оны 6-р сарын 7
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Дэлхийн хотуудын төв талбай нь тухайн улсын түүх, өв соёл, үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл байдаг. Сүхбаатарын талбай бол Улаанбаатарын бэлгэ тэмдэг төдийгүй улсын нүүр царай билээ. Харамсалтай нь, нэгэн цагт эрх чөлөөний төв цэг байсан Улаанбаатарын төв талбай утгаараа Улаанчулуутын хогийн цэг болоод удаж байна.

Урьд  нь төв талбайд цэцэг тарьдаг байсан бол Х.Нямбаатар майхан босгодог болсон. Өмнө нь тэндээс эрх чөлөө “үнэртдэг” байсан бол өдгөө авлига үзэгддэг болсон.

Х.Нямбаатарын барьдаг асрын хэмжээ жилээс жилд томрох тусам төсөв, мөнгө нь жилээс жилд нэмэгдсэн. Энэ жилийнх нь төсөв гэхэд ₮400 сая. Үнэндээ ₮400 саяар төв талбайдаа цагаан майхан барьж, шагийн пиво зардаг хот дэлхийд байхгүй.

Энэ утгаараа Х.Нямбаатарын цагаан майхныг “Улаан ном”-д оруулж, Улаанбаатарын авлигын музей болгоё.

Монголд аялахаар ирсэн гадаадын жуулчдын сонирхлыг илүү татаж магадгүй. Багагүй ч орлого олох байх. Х.Нямбаатарын өмсөж байсан саарал хүрмээс эхлээд өндөр өртөгтэй хятад хавтан, “бөөсөнд” бариулсан боржуурууд, Сэлбэ,Туулын хядсан бургас, авлигын хэрэгсэл болсон авто машины дугаар, нохойн стейк, бэрийн цүнх, Урт цагааны хувцас хатаагч, ногоон автобус, дүүжин тээвэр, “өндгөвч”-ний ус зэргийг авчирч үзмэр болгоё. Тэгвэл дэлхийд байхгүй музейд тооцогдоно, аялал жуулчлалд чамгүй хөшүүрэг болно.

Уг нь төв талбайг ашиглах журам гэж бий. Гэтэл энэ журам өнөөдөр үйлчлэхээ больж, Нарантуул захыг нүүлгээд ирсэн нь Х.Нямбаатарын мөнгө идэх гэсэн үнэгэн заль. Нөгөөтэйгүүр иргэдийн Үндсэн хуулиар олгосон жагсах, тэмцэх эрхийг нь хязгаарлах зорилготой, дарангуйлагчийн тактик.  

Төв талбайг "хар зах"-аас чөлөөлөх зөвхөн майхан буулгах, цэвэрлэх асуудал огтхон ч биш, авлигачдын хулгайлсан хотын соёл, өнгө төрхөө олж авах тухай. Улаанбаатар нь өөрийн гэсэн өнгө төрх, үүх түүхтэй хүрээ. Хоржоонтой нь сүүлийн хоёр жил Улаанбаатарыг тусгаар улсын нийслэлийн хэмжээнд хөгжүүлэхээс илүү Бээжингийн дагуул тосгон болгох бодлогыг Х.Нямбаатар бодитоор хэрэгжүүлсэн. Худлаа гэвэл тавьсан зам талбайг нь хар. Нэгэн ижил уйтгартай саарал хавтангаар Улаанбаатарыг улам саарал болгосон.

Аль ч улсад очсон гадаадын жуулчдын зорьж очдог газар нь төв  талбай нь байдаг. Гэвч харамсалтай нь, Улаанбаатарын нэрийн хуудас улсын нүүр улайлгах хэмжээнд очсон.

Тоос шороонд дарагдсан манай хотын төв талбайд очсон жуулчид Х.Нямбаатарын барьсан цагаан майханд очоод цадтал идээд гардаг гэж бодож байвал эндүүрэл.

Нийтийн эзэмшлийн талбайг арилжааны талбар болгож байгаа нь эрх зүйн хувьд өөрөө том асуултын тэмдэг юм. Төрийн нэрийн хуудсыг авлигын хэрэгсэл болгож, хуулийг уландаа гишгэн "хар зах" мэт ажиллуулж байгаа нь хотын дарга нарыг огцруулаад орхих бус мөрдөн шалгаж, авлига, хулгайтай нь хуулийн хариуцлага тооцох ёстой.

Х.Нямбаатарыг огцруулснаар хотын асуудал дуусчихаагүй. Цагаан майхан нь төв талбайд бахь байдгаараа л байна. Түүнийг хэн, хэзээ буулгах нь тодорхойгүй. Тэр тусмаа хэнд ч хэрэггүй цагаан асрын мөнгийг хэн төлөх вэ гэх асуулт хариулах эзэнгүй.

Мавр хулгайлдгаа хулгайлаад, иддэгээ идээд явчихсан, харамсалтай нь нийслэлчүүд төсөв мөнгөөрөө хохироод үлдэж байна.

Хотын дарга нь хотоо тоночихсон бол Бээжинд хар толгойгүй болчихсон байгаа. Харин Монголд хулгай хийсэн даргад хууль үйлчилдэггүй даабль стандарт тогтсон. Зүй нь Х.Нямбаатарыг огцруулаад орхих биш, түүний хулгай луйврын хуулийн дагуу нягтлах шаардлагатай юм. Х.Нямбаатар гэрч биш гэмт хэргийн нэг сэжигтэн шүү дээ.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж