НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Хуулийн хулгай”: Мега төслөөр халхавчилсан нийслэлийн $500 саяын бонд
АНАЛИЗ

“Хуулийн хулгай”: Мега төслөөр халхавчилсан нийслэлийн $500 саяын бонд

2026 оны 4-р сарын 21
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

УИХ-ын ирэх Баасан гаригийн буюу 2026 оны 4-р сарын 24-ний чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай нэг удаагийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. УИХ дахь АН-ын бүлгээс “Энэ хуулийн цаана Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох үзэл санаа агуулагдаж байна. Хуулийн төсөлд багтсан 3 төслийн $3.5 тэрбумын зээлийг Монгол Улсын өрөнд тооцохгүй, тэр тусмаа орон нутгийн төсвийн хязгаарт хамааралгүй болгоё гэх нь зарчмын хувьд байж боломгүй асуудал юм. Цаашид судлах ёстой асуудал” гэж үзээд 2026 оны 4-р сарын 17-ны чуулганы хэлэлцүүлгийг үеэр ажлын нэг хоногийн завсарлага авсан юм.

Хууль санаачлагчид “хуулийн гол зорилго нь улс орны стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг гацаанаас гаргах” гэж тайлбарласан ч үнэндээ нийслэлийн $500 саяын бондыг орон нутгийн төсвийн хязгаараас чөлөөлөх “хуулийн хулгай”-н өнгөлөн далдлалт болж байгаад гишүүд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсээр байна.

Төсвийн тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдлээр гадаад зээлийн зарцуулалтад жил бүр хязгаар тогтоодог. Үүнээс үүдээд Монгол Улсын гадаад зээлийн ашиглалт 50%-д ч хүрдэггүй нь мега төслүүдийг гацаах шалтгаан болдог гэдэг.

Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд ₮6.2 их наядын зээл авсан ч төсвийн“тааз”-аас болж, санхүүжилт нь тасалдаж, ажил нь удааширсныг гүйцэтгэх талаас байнга хөндөж буй. “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц” төсөл дээр ч яг ийм нөхцөл байдалтай тулгарч, ТЭЗҮ-д заасан өртөг хугацаа алдах тусам өссөөр байна.

Тиймээс дээрх төслийн зээллэгийг тухайн жилийн төсвийн хязгаар, алдагдлын хяналтаас гаргаж, гэрээт хугацаанд ашиглалтад оруулах эрх зүйн орчноор хангах нь хуулийн гол концепц байсан учраас УИХ-ын зарим гишүүн дэмжсэн байр суурь илэрхийлж байв.

Хачирхалтай нь, хуулийн төслийг Байнгын хороод хэлэлцэх үеэр зөвхөн дээрх хоёр төслийн талаар Ажлын хэсгээс танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн атал УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр хотын дарга Х.Нямбаатар Засгийн газрын баталгаатай $500 саяын бондын зарцуулалтыг төсвийн хүрээ, хязгаараас гаргахаар “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг жагсаалтад шургуулж амжсан аж. Энэ тухайд хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Х.Нямбаатар дарга бид хоёр уг нь төслийг хасах саналтай байсан. Тиймээс төслийн талаар гүнзгий мэдээлэл аваагүй” гэж хариуцлагаас бултсан тайлбар хэлж буй.

Харин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эрс эсэргүүцэж “Энэ төсөлтэй холбоотой авлигын асуудал яригдаж эхэлсэн. Нийслэлийн хамааралтай гишүүд зохион байгуулалттайгаар энэ асуудлыг хуулийн төсөлд оруулж ирсэн. Та нар энэ төслөөс болж эрүүгийн хариуцлагад унана шүү. Хамжигч болно” гэж Төсвийн байнгын хорооны хурал дээр анхааруулж байв.

Түүний хэлснээр анхнаасаа зохион байгуулалттайгаар УИХ-ын гишүүдийг төөрөгдүүлжээ. Ажлын хэсэг дээр хассан дүр эсгэж, Байнгын хороод дээр ямар ч хэлэлцүүлэг хийлгээгүй ч УИХ-ын чуулган дээр “дэмжээгүй” саналыг “дэмжихгүй” гэх томъёоллоор УИХ-ын гишүүдийг лоббидож сэргээж оруулж ирсэн байгаа юм.

Хуулийн хулгай хийх технологийг өмнө  нь “Туулын хурдны зам” төсөл дээр ч ашигласан.

УИХ-д Усны тухай тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас 2025 оны 6-р сард яаралтай горимоор оруулсан. Ингээд 2025 оны 7-р сарын 9-ний өдөр усны онцгой хамгаалалтын бүсэд барилга барихыг хориглосон заалтад “Улаанбаатар хотод хэрэгжих инженерийн дэд бүтэц барилга байгууламжаас бусад тохиолдолд”  гэх онцгой эрх авч, Туул голыг хөндөх санаархлаа хотын дарга Х.Нямбаатар хуульчилсан байдаг. “Сэлбэ дэд төв” төсөл дээр яг ижилхэн байдлаар хэлэлцүүлэг хийлгүй лоббидох замаар хуулийг өөртөө ашигтайгаар эргүүлэхээр санаархжээ.

Гэвч өнөөдөр “Сэлбэ дэд төв” тойрсон эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол эхнээсээ ил болж байна.

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн гишүүн Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба зөв” намын нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарын хамтран эзэмшдэг “Професионалстрой” ХХК нь 200 тэрбум төгрөгийн өртөг бүхий 71 айлын 9 давхар барилга 6 блок, 71 айлын 12 давхар барилга 8 блок барилгын тендер авсан нь баримтаар илэрсэн. Б.Сэргэлэнбаатар бол төсөв баталдаг, төсөл хэрэгжүүлдэг эрх мэдэлтэн.

Нийслэл $500 саяын бондыг 2024 онд гадаад зах зээлээс 7.75%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай босгосон. 2025 онд 303 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гаргаад үлдсэн мөнгийг арилжааны банкуудад хүүтэй байршуулсан аж. Хүүгээрээ бондын төлбөрийн хүүгийн зардлаа төлөх бөгөөд 2027 оноос байрны борлуулалтын орлогоор төлбөрөө төлнө гэсэн тайлбар нийслэлээс өгсөн. Гэтэл энэ бол валютын зээл аваад банкинд хадгалж, хүүгийн зөрүүгээр “тоглож” байгаа нэг хэлбэр гэж хардаж болох юм.

Түүнээс гадна анх “түгжрэлийг бууруулах зорилгоор” гээд УИХ-аас тогтоол гаргуулсан бонд өнөөдөр орон сууцны төсөл болоод хувирчихсан. Үндсэндээ төр өөрөө валютын зээл аваад, Хятадын голцуу компаниудаар барилга бариулж, дотоодын компаниудтайгаа өрсөлдөж байгаа нь ядарсан эдийн засгаа хорлосон үйлдэл юм.

Тэгэхээр ирэх Баасан гаригийн чуулганаар УИХ-ын гишүүд хотын даргын “гар” орсон “хуулийн хулгай”-г дэмжих үү, үгүй юу  гэдгийг бид харах нь.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж