НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төр хувийн бизнестэй хутгалдвал хулгай, луйвар болж дуусдаг!
АНАЛИЗ

Төр хувийн бизнестэй хутгалдвал хулгай, луйвар болж дуусдаг!

2025 оны 12-р сарын 30
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Болсон явдал: Парламентын 2024 оны сонгуулийн өмнө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, Засгийн газар 166 дугаар тогтоол гаргав.

Хөдөлгөөний хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг малчдад олгосон юм. Нийт 24 мянган малчинд 825 тэрбум төгрөгийн зээл олгосноос дөнгөж 38.8 тэрбум нь эргэн төлөгдсөн байна. Энэ нь нийт зээлийн 4-хөн хувийг буцаан төлсөн гэсэн үг. “Шинэ хоршоо”-ны зээл олгосноос хойш Монгол Улсад импортлогдсон авто машины тоо 60 гаруй хувиар өссөн байна.

Болсон явдал: Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж, 318.7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар зарласан тендерийн нийлүүлэгчээр “Тэнүүн огоо” компани шалгарсан. Гэвч тус компанийн нийлүүлсэн автобус үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг АТГ-аас тогтоож, "Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" гэж мэдээлж байлаа. Энэ хэргээс болж огцрохдоо хотын дарга асан Д.Сумъяабазар Д.Амарбаясгаланг нэр заан буруутгасан бий. Эцэст нь шийдвэр гаргасан дарга нар уснаас хуурай гарч, “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг хөрөнгө хураалгуулаад зогсохгүй шүүхийн ялтан болсон.

Болсон явдал: Монголбанкны 2021 онд хийсэн шалгалтаар Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээл олгосноос чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөгт хүрснийг тогтоосон. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 55.3 хувийг эзэлсэн гэх асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулсан байдаг. Дээрх чанаргүй зээлийн дийлэнхийг МАН-ын угшилтай улстөрчид авсан нь илчлэгдсэн.

Төр хувийн бизнестэй хутгалдаад эхлэх юм бол хулгай, луйвар болоод дуусдаг жишээ энэ мэт олон.

Сүүлийн 15 жилд 5 их наяд төгрөгийг утаатай тэмцэхэд Монгол Улс зарцуулсан боловч Улаанбаатарын утаа өнөөдөр ч арилаагүй байна. Ийм байтал хотын дарга Х.Нямбаатар Хятадаас цахилгаан хөдөлгүүртэй такси оруулж ирнэ гээд хэрүүл хийгээд явж буй нь хэн эрх ашиг вэ?

Улаанбаатар хотын такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах нэртэйгээр Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас цахилгаан хөдөлгүүртэй /PHEV/ 2000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож үйлчилгээнд явуулах асуудал нийгмийн трэнд сэдэв болсон. Анхны хөрөнгө оруулалт болох 77 тэрбум төгрөгийн 57 тэрбумыг хувийн хэвшлээс авч үлдсэн 26%-ийг зургаан жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгохоор хотын дарга төлөвлөжээ.

Нийслэлийн гудамж талбайд тогтсон хог, тоос, цас мөсийг цэвэрлэх техник хэрэгсэлгүй хэрнээ хотын төсвөөс хувийн таксинд зээл олгох нь Х.Нямбаатарын хийх ажил биш юм.

Хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлээд, стандарт тогтоох нь хотын даргын үүрэг. Харин хотын төсвөөс хувийн такси үйлчилгээг санхүүжүүлэх нь түгжрэл дээр түгжрэл нэмнэ. Түүнээс Х.Нямбаатар мянган шинэ такси оруулж ирсэн манай хотын асуудал шийдэгдэхгүй.

Хувийн таксиг санхүүжүүлэх 77 тэрбумыг нийтийн тээврийн салбарт зарцуулбал түгжрэлд эерэгээр нөлөөлж магадгүй юм. Үүнийг Х.Нямбаатар ойлгохгүй явна уу, эсвэл өөр эрх ашиг түүнд байна уу?!

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж