НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадын луут завины таван зан үйл
АНАЛИЗ

Хятадын луут завины таван зан үйл

2026 оны 6-р сарын 10
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

www.china-admissions.com

Дуаньву жэ (уламжлалт: 端午節; хялбаршуулсан: 端午节) буюу Луут завины наадам нь билгийн тооллын зуны дунд сарын 5-ны өдөр тохиодог. Энэ нь Хятадын болон зүүн өмнөд Азийн ард түмний уламжлалт баяр юм. Энэ жилийн хувьд 6-р сарын 19-ны өдөр тохиож байгаа билээ.

2009 оны 9-р сард уг баяр ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн. Энэхүү баярын гол зан заншил, уламжлалаас Саванна Биллман (Savannah Billman)-ы бичсэнийг хүргэж байна.

1. ЗАВИНЫ НААДМЫНЫ УРАЛДААН ҮЗЭХ

Бодит амьдрал дээр луу байдаггүй ч Луут завины наадмын баяраар та баг тамирчдын хүч чадлаар ус зүсэн хурдлах догшин луунуудын дүрстэй завины ширүүн өрсөлдөөнийг үзэх боломжтой. Луут завины уралдаан нь энэ баяраар дэлхий даяар түгээмэл зохиогддог алдартай спорт юм. Мэргэжлийн болон сонирхогчдын багууд тод өнгөөр будсан, луун хэлбэртэй завиар хурд хүчээ сорьдог. Энэхүү уламжлал нь лууг онцгойлон дээдэлдэг байсан Хятадын өмнөд нутгаас гаралтай.

Мөн уралдаанд оролцогчид луут завины нүдний хүүхэн харааг будах буюу "нүдийг нь цэгцлэх" хэмээх уламжлалт зан үйлийг үйлддэг байна. Хүүхэн харааг нь будаж өгснөөр луунуудыг үнэхээр сэрээдэг гэж ярилцдаг байна.

2. ЗОНЗИ (ЦАГААН БУДААНЫ БООВ) ИДЭХ

Зонзи (粽子) бол Луут завины наадмын баярын гол зоог юм. Үүнийг хулс, эсвэл зэгсний навчаар ороож, тусгайлан амталсан наалдамхай цагаан будаагаар хийдэг. Энэхүү амттай банш мэт боов нь улаан шош, чавга, эсвэл мах зэрэг олон төрлийн амт, шангаар хийгддэг онцлогтой.

Түүнчлэн үүнийг "будааны банш", эсвэл "Хятад тамале" (там алэ - Латин Америкийн уламжлалт навчинд ороосон зоог) гэж нэрлэх нь бий.

3. ЮНЬНАНЬ ДАХЬ ХОСУУДЫН БОЛЗОО, УЛАМЖЛАЛ

Юньнань мужид амьдардаг Дай үндэстнүүд (1.2 сая орчим хүн амтай) билгийн тооллын тавдугаар сарын 5-ны өдрийг тэмдэглэдэг өөрийн гэсэн өвөрмөц заншилтай. Тэд уламжлалт ёсоор энэхүү баярыг "Зон Бао баяр" гэж нэрлэдэг бөгөөд энэ цаг үе нь залуу хосуудын дунд шинэ хайр дурлал цэцэглэх үе байдаг аж.

Ганц бие залуус, бүсгүйчүүд өөрсдийн хамгийн чамин, гоёмсог хувцсыг өмсөж, хайрын дуугаар орчноо мялаана. Залуус өөрт нь таалагдсан бүсгүйдээ бэлэг илгээх бөгөөд хэрэв тэдний дунд сэтгэлийн оч дүрэлзвэл нандин хайр дурлал эхэлдэг байна.

Та Дай үндэстэн биш байсан ч энэ зургаадугаар сар таны хувьд шинэ хайр дурлалын улирал байж яагаад болохгүй гэж?

4. ЦЮЙ ЮАНИЙГ ДУРСАХ

Өнөөдөр бидний мэдэх Луут завины наадам нь Хятадын өнцөг булан бүрт суугаа олон өөр үндэстэн ястны өвөрмөц зан заншлын нийлбэр юм. Эдгээр олон янзын уламжлал, түүх нэгдсээр өнөөгийн баярыг бий болгожээ. Хамгийн алдартай түүхийн нэг нь дайн тулаант улсуудын үед амьдарч байсан эх оронч, яруу найрагч Цюй Юаний тухай юм. Тэрээр өөрийн төрөлх Чу улс мөхөхөд сэтгэл гутарч билгийн тооллын зуны дунд сарын 5-ны өдөр Милуо голд үсэрч амиа хорложээ.

Үүнд гүнээ харамссан нутгийн иргэд болон түүний найз нөхөд цогцсыг нь хайхаар голын усаар завьтайгаа тал тийшээ сэлүүрдэж гарсан байна. Түүнчлэн домгоор бол тэд Цюй Юаний цогцсыг загас идэхээс хамгаалж голын усанд цагаан будаа цацсан бөгөөд энэ нь өнөөгийн зонзи боовны үүсэл болсон гэдэг.

5. АНХИЛУУН ҮНЭРТ “АЗЫН УУТ” ЗҮҮХ

Билгийн тооллын тавдугаар сарыг азгүйтэл, гай гамшиг, тахал өвчин, хортон шавж ихэсдэг таагүй сар гэж үздэг байна. Тиймээс хятад хүмүүс аюул ослоос өөрсдийгөө хамгаалахын тулд бүсэндээ эсвэл хүзүүндээ анхилуун үнэрт ургамлаар дүүргэсэн жижиг уут зүүдэг уламжлалтай байв. Гараар оёсон эдгээр жижиг уутанд чихэр өвс, шарилж, хүхэрт хүнцэл болон бусад анхилуун үнэрт амтлагч, ургамлуудыг хийдэг байна.

Саванна Биллман нь Бээжингийн Их сургуулийн Енчин академид Хятадын хууль, нийгмийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр Нью-Йоркийн Шанхайн Их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд мөн The World of Chinese, TechNode, SupChina, Sixth Tone сэтгүүлүүдэд нийтлэл бичиж байжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж