НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Клиник үхэлд орсон хүний яриа-II
АНАЛИЗ|Үзэл бодол

Клиник үхэлд орсон хүний яриа-II

2025 оны 12-р сарын 31
Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр

Биологич

Сэхээнд ухаан орсон хүмүүстэй уулзахад зарим их сонин зүйл ярьдаг. Тиймээс тэдний яриаг буулгаж, ном болгон хэвлүүлэхээр шийдсэнээ биологич Г.Эрдэнэбаяр ярьсан. Ингээд түүний номын хэвлэлтээс цувралаар хүргэж байна.

....Лүнгийн замд осолд орсон тэр өдөр жирийн нэг өдөр байсан.Үзэгдэх орчин хязгаарлагдмал, гүвээ давах гээд явж байхад урдаас нэг жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Тоормос гишгэсэн санагддаг. Дараа нь бүх дуу чимээ тасарсан. Айх ч сөхөөгүй. Бүх юм гэнэт нам гүм болчихсон.

Нүдээ нээхэд би биеэсээ салчихсан юм шиг байлаа. Машин эвдэрчихсэн, хүмүүс гүйлдэж байна. Нэг хүн “амьсгалахгүй байна” гэж чангаар хэлэхийг сонслоо. Тэр үед би айгаагүй. Харин гайхсан. “Би энд байна шүү дээ” гэж хашгирах гээд дуу гарсангүй.

Би өөрийгөө дээрээс нь харж байлаа. Урд нь ийм юм үзнэ гэж бодож ч байгаагүй. Бие гэдэг чинь зүгээр л хувцас юм шиг, харин би өөрөө хөнгөн, өвдөлтгүй, нэг л сэргэлэн цовоо болчихсон байв.

Тэгээд нэг зам гарч ирсэн. Гэрэлтэй ч юм шиг, гэрэлгүй ч юм шиг. Нар шиг хурц биш, нүд гялбам биш, харин дулаахан. Яв гэж дуудахгүй ч, өөрөө татагдаад байгаа юм шиг.

Ээжийн минь царай гэнэт л орж ирсэн. Амьддаа намайг их загнадаг байсан ч, тэр агшинд зэмлэл биш, санаа зовнил л байлаа. Эхнэрийн минь инээмсэглэл, хүүхдийн минь “аав аа” гэж дуудах дуу… бүгд нэг дор, нэг хоромд бүгд давхацсан.

Би амьддаа их яарч явжээ.
Уурлахдаа амархан, талархахдаа харам.
“Дараа” гэж хойшлуулсаар байгаад чухал хүмүүсээ гомдоож.

Тэр зам дээр шүүлт байгаагүй. Там, шийтгэл ч байгаагүй. Харин өөрийнхөө амьдралыг өөрөөрөө харж байгаа мэдрэмж л байсан. Худлаа ч нууж болдоггүй. Гэнэт л нэг хүч намайг татчихсан. Цээжинд юм дарж байгаа юм шиг. Хүйтэн, дараа нь аймшигтай өвдөлт. Хэн нэгэн “амьсгал орж ирлээ!” гэж орилов. Би буцаад… бие рүүгээ орчихсон юм шиг.

Нүдээ нээхэд эмнэлгийн тааз. Амьдрал дахиад эхэлчихсэн.

 
Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр

Биологич

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж