НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Клиник үхэлд орсон хүний яриа-1
АНАЛИЗ

Клиник үхэлд орсон хүний яриа-1

2025 оны 12-р сарын 24
Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр

Биологич

Сэхээнд ухаан орсон хүмүүстэй уулзахад зарим их сонин зүйл ярьдаг. Тиймээс тэдний яриаг буулгаж, ном болгон хэвлүүлэхээр шийдсэнээ биологич Г.Эрдэнэбаяр ярьсан. Ингээд түүний номын хэвлэлтээс цувралаар хүргэж байна.

Тэр үед би эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Зүрх маань гэнэт зогссон, эмч нар “Код блю!” гэж хашгирч, цээж рүү минь дарж, цахилгаан шок өгч байсан ч би аль хэдийнэ тэнд байсангүй.

Би өөрийгөө дээрээс харж байлаа. Бие маань орон дээр, эмч нар тойрч, хөлс хүчээ шавхаж байгаа харагдана. Гэтэл би тайван, маш тайван байсан. Ямар ч айдас, ямар ч өвдөлт байсангүй. Зөвхөн гэрэл л байлаа – зөөлөн, дулаан, алтлаг цагаан гэрэл намайг өөр рүүгээ татах шиг.

Би тэр гэрэл рүү явлаа. Явган явсан юм уу, хөвсөн юм уу мэдэхгүй, гэхдээ ямар ч хүндрэлгүй, хөнгөн байлаа. Замдаа амьдралынхаа бүхий л үйл явдлыг нэг агшинд харсан. Бага насныхаа дурсамжтай өдрүүд, ээжтэйгээ хөтлөлцөөд л, анхны хайр, инээд хөөртэй өдрүүл, уйтгар гунигтай, өдрүүд, алдаа, баяр хөөр бүгд нэгэн зэрэг яг л киноны кадр шиг урсан өнгөрөв. Гэвч тэр бүгдэд ямар ч харамсал, гэмшил байсангүй. Их тийм хөндий мэдрэмж байлаа.

Гэрэл улам ойртож, тэр дундаас хайртай хүмүүсийн минь дүр төрх тодорсон. Өвөө маань инээмсэглэж, гараа даллаад байсан. Тэр надад “Одоохондоо биш ээ, хүү минь. Чиний цаг хараахан болоогүй” гэж хэлэх шиг санагдсан. Гэхдээ өвөөгийн дуу хоолой их л өөр болсон юм шиг санагдсан.

Гэнэт хүчтэй таталт мэдрэгдэв. Цээж минь өвдөөд, амьсгал маань боогдоод, гэрэл өрөөний буланд уусан алга болов. Дараагийн агшинд нүд нээгдэж, эмч нарын царай, мониторын нэгэн хэвийн дуу, амьдралын энгийн чимээ сонсогдов.

Тэр мөчөөс хойш би айхаа больсон. Үхэл гэдэг аймшигтай харанхуй биш, харин ч гэрэл гэгээтэй, хайртай хүмүүстэйгээ уулзах зам гэдгийг мэдсэн.

 
Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр

Биологич

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж