НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Кремлийн захиалга: Д.Даваа!
АНАЛИЗ|Улс төр

Кремлийн захиалга: Д.Даваа!

2025 оны 12-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн (2025.12.18) хуралдаанаар гадаадын 21 улсад суух Элчин сайд нарыг томилсон. Тэдний дунд анхаарал татаж буй нэг хүн бол Д.Даваа. Тэрбээр хоёр дахь удаагаа ОХУ-д Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож байна.

Д.Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг төгссөн. 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед ЗХЖШ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх болж байв.

Улмаар Х.Баттулга түүнийг 2019 онд ОХУ-ын Элчин сайдаар явуулж  байсан юм. Харин 2021 онд эгүүлэн татагдаж, оронд нь МАН-ын дарга асан Ө.Энхтүвшинг ОХУ-д суух Элчин сайдаар томилсон, түүний бүрэн эрхийн хугацаа энэ жилээр дуусгавар болж байна.

Өдгөө 62 настай, Монгол Улсын хуульд зааснаар тэтгэвэртээ суух насандаа хэдийнэ хүрсэн Д.Давааг ОХУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар явуулж буй нь Монголын томилгоо гэхээсээ Кремлийн захиалга байх хардлага өндөр.

Элчин сайдаар ажиллаж байхдаа Оросын хийн хоолойг Монголоор дайруулах төсөл дээр онцгойлон анхаарч ажилласан байдаг. Тиймээс В.Путин Оросын төрийн “Дружба” одонгоор түүнийг шагнаж байсан байдаг.

Монголд ирснийхээ дараа, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Эрдэнэс Монгол” компанийн “Эрдэнэс газ” төслийн нэгжийг удирдан ажилласан.

Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Хятад улс руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын газар нутгаар дайруулах төслийг Монгол талаас “Эрдэнэс газ”, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод союз восток” ХХК нар хариуцаж буйг Шадар сайд асан С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан билээ.

Байгалийн хий дамжуулах хоолой төсөл хэрэгжвэл Монголын хойд хилээс урд хил хүртэл 958.6 км үргэлжилж, Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Говьсүмбэр гэсэн зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрнө. Төмөр замын трассын дагуу газар доогуур 1.5 метрийн гүнд баригдах хийн хоолойн хамгаалалтын зурвасын өргөн нь 800 метр.

Энэхүү хоолойг газар нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд жил бүр $2-3 тэрбумын төлбөр авах ч, геополитикийн хувьд эрсдэл олон. Хоёр хөршөөс Монгол Улсын улс төрийн шийдвэрт үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэнэ. Эрчим хүчний хараат байдал өндөрсөнө.

Монгол Улс шатахуун болон эрчим хүчний хувьд Оросоос, экспорт, импортын хувьд Хятадаас хамааралтай хэвээр. Газарзүйн хувьд албан бус хоригтой, жижиг улсад мөнгөнөөс илүү чухал нь үндэсний аюулгүй байдал. ШХАБ-д элсэх эрсдэл өндөр. Украин, Беларусийн бэлээхэн гашуун сургамж бидний өмнө байна.

Оросын нефтийн үйлдвэрлэл Украины дроны довтолгоонд өртөж, дотооддоо хямрал нүүрлэж байгаа үед оросууд бүхнийг “эрэлхийлэх” нь ойлгомжтой. Ийм эгзэгтэй үед ОХУ-аас Хятад улс руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын газар нутгаар дайруулах төслийг хариуцаж байсан гол хүн Оросод Элчин сайдаар суух нь хэнд ашигтай вэ, хэний эрх ашиг вэ гэж л?

Гэснээс “Ахдаа шоглуулж уйлсан, нулимс хүртэл аятайхан” гэж дуу байдаг ч бил үү!.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж