2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10


Зургаан жилийн турш үйл ажиллагаа явуулсан, өөрийн гэсэн үйлчлүүлэгч, нэрийн хоолтой европ ресторан хаалгаа барьснаа албан ёсоор зарлажээ. Гэхдээ энэ ганцхан газарт тохиолдож байгаа зүйл биш. Хотын гудамжаар алхвал урьд нь хөл хөдөлгөөн ихтэй байсан үйлчилгээний газруудын хаалга нь цоожтой, зарим нь хоосон заалтай угтах болов. Үүний цаана олон арван хүн ажилгүй болж, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр буурч байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар нэг дахин, татвар 2-3 дахин өсжээ. Статистик тайлангаар иргэн дунджаар 2.8 сая төгрөгийн цалин авдаг ч мах, гурил, сүү гэх мэт өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээсээ илүү гарч чадахаа болив.
Нийтийн хоолны бизнес эрхлэгчид, үнээ нэмээд үйлчлүүлэгчгүй болох, алдагдал хүлээж хаалгаа барих гэсэн хоёр л замтай боллоо.
Монгол Улсын татварын орлого 2019 онд буурсан үзүүлэлттэй байсан ч 2020 оноос огцом өссөн. 2020 онд 8.5 их наяд байснаа 2025 онд 27 их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж дээр ирэх дарамт 3 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Ерөнхий сайд (асан) Л.Оюун-Эрдэнэ 2021-2025 онд төсөв тэлсэн гэж бахархдаг ч үнэндээ хувийн хэвшлээ татвараар шахсан мөнгө гэж болно. Төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг татварын сүүлийн таван жилийн зөвхөн нэмэгдсэн дүн 60 гаруй их наяд төгрөг. Үүний ихэнхийг бодит эдийн засгийг дэмжих бус хийсвэр мега төслүүд болон төрийн өмчит компаниудын алдагдал руу урсгасан нь харамсалтай. Аудитын байгууллага төрийн өмчит 95 байгууллагын 2025 оны санхүүд шалгалт хийхэд, 8.4 их наядын зөрчил илрүүлсэн нь төрийн хулгайлсан боломжийн тод илрэл.

Эдийн засаг эрүүл байсан бол аж ахуйн нэгжийн тоо өсч байж л татварын орлого нэмэгдэх ёстой. 2020 онд 206 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй ч 76 мянга нь үйл ажиллагаа явуулж байв. Харин 2025 оны сүүлээр бүртгэлтэй нь 275 мянга болж нэмэгдсэн ч үйл ажиллагаа явуулдаг нь 115 мянга гэж ҮСХ мэдээлсэн. Тайланд аж ахуйн нэгжийн тоо өссөн мэт харагдавч 115 мянган аж ахуйн нэгжийнх нь 15000 нь дансаа хаалгачихсан, 87% 1-9 ажилтантай буюу амиа аргацааж яваа бичил бизнесүүд. Татвар 3 дахин өссөн байтал аж ахуйн нэгжийн тоо 50%-р нэмэгдсэн нь бодит эдийн засагт татварын дарамт ямар хэмжээнд очсоныг илтгэнэ.
Ийм байхад Монголын төр хувийн хэвшилтэйгээ зах зээл булаалдаж, төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан, бүүр хувийн хэвшлээс бизнес булаасан жишээ нэг биш.
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын тоо нэмэгдэхийн хэрээр алдагдал нь өсч, хулгай нь гаарсан. Өнгөрсөн хугацаанд “ Нүүрсний хулгай”, “Төмөр замын луйвар” гэх мэт мега төсөл дагасан хулгай луйвар УИХ-ын гишүүний ёс зүй, эгүүлэн татах асуудлыг хуульчлах тухай хөндөхөд хүргээд байна. “Баяраа өөрөө л унасан” гэгчээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухайд УИХ-ын гишүүд өөрсдөө л буруутай.
Хэрвээ татварт авсан 60 их наяд төгрөг хувийн хэвшилдээ үлдсэн бол өнөөдөр аж ахуйн нэгжүүд хаалгаа барих биш үйл ажиллагаагаа тэлж, ажилтнуудынхаа цалинг нэмэх боломжтой болох байв.
Ерөнхий сайд Н.Учрал №1 тогтоолоор татварын өртэй 12100, нийгмийн даатгалын өртэй 3800 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн нь нааштай алхам боловч, өнгөрсөн 5 жилийн алдаатай бодлого аж ахуйн нэгжид эдгэхэд гүн “шарх” болж үлджээ.
Ерөнхий сайд (асан) Л.Оюун-Эрдэнэ түүний нөхөд төсвийн мөнгөөр туйлж, төр данхайж, хувийн хэвшлээ татвараар боомилж байхад эдийн засагт шинэ байтугай сэргэлт ирсэнгүй.
ЭЗХЯ-ны 2025 оны эцсийн тайланд 116 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэжээ. Гэтэл нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 400 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллагын 188 мянга нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг” гэж нүүр номдоо бичсэн нь дарга нарын нүдээр аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж л байгаа бололтой. Гэтэл бодит амьдрал дээр аж ахуйн нэгж хаалгаа барьж, ажилтнууд нь хаалгаа хаагаад гарч байна.
Б.ГЭРЭЛЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10