2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


Үнэтэй брэндийн цаг нь өнөөдөр зөвхөн цаг хугацааг харах хэрэгсэл биш, нэр төр хийгээд ухаалаг хөрөнгө оруулалт болж өргөжсөн. Дэлхийн тансаг цагны зах зээл асар том зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар $50-80 тэрбумаар яригдаж байна. Дөрвөн жилийн дараа буюу 2030 он гэхэд $110 тэрбум давах төлөвтэй байна.
Дэлхийн luxury цагны зах зээлийн 60 гаруй хувийг Rolex, Cartier, Patek Philippe, Omega, Audemars Piguet гэх таван брэнд эзэлдэг. Үүний 40 хувийг Rolex дангаараа бүрдүүлж байна.
Швейцарь цаг гэх үг дэлхийн хамгийн чанартай, үнэтэй, нэр хүндтэй цаг гэсэн ойлголт үлдээдэг. Швейцарийн цагны үйлдвэрүүд үйлдвэрлэсэн цагныхаа тоо ширхэгийг хоёр дахин цөөрүүлсэн хэдий ч экспортын орлогоо $12 тэрбумаас 31 тэрбум болгож өсгөсөн. Энэ нь олон тооны масс бүтээгдэхүүн биш, маш өндөр үнэтэй, цөөн тооны урлагийн бүтээл үйлдвэрлэдэг болсны илрэл юм.
Тэрбумтнууд үнэтэй цагийг эдийн засгийн хямралд өртдөггүй, үнэ цэнээ хадгалж байдаг хөрөнгө гэж хардаг болсон. Сүүлийн үед баталгаат хуучин цагны худалдаа маш хурдтай хөгжиж, блокчейн технологиор тухайн цагны түүхийг албан ёсоор баталгаажуулж байна.
Luxury цагны шинэ тэрбумтнууд нь Азийн хэрэглэгчид болсон. Тэр дундаа Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн залуус нийгмийн статусаа харуулахын тулд механик цагийг ихээр сонгож байна.
Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй гэгчээр бизнесийн томчууд, баялаг бүтээгчид бугуйндаа хэдэн сая, хэдэн тэрбумын цаг зүүх тэдний хэрэг. Харин татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулдаг улстөрчид үнэтэй цаг зүүж буйн цаана төсвийн хулгай, төрийн авлига нуугдаж байдаг.
Дөрвөн жилийн өмнө экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Германд айлчлал хийхдээ Rolex брэнд Datejust бугуйн цагаар гоёсон нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байв. Тэрбээр энэ дуулианы хариуд “Б.Баатар ах төрсөн өдрөөр маань бэлэглэсэн” гэх тайлбарыг хэлж байсан ч түүний үгэнд итгэсэн нь цөөхөн.
Үнэтэй цаг зүүж “баригдах”-аасаа өмнө Л.Оюун-Эрдэнэ “Хүн ядуурлаас гарна гэдэг бол пуужин дэлхийн татах хүчнээс гарахтай адилхан хэцүү зүйл. Ажилтай боллоо гээд ядуурлаас гарахгүй. Би хадгаламжгүй. Улс төрчид бусад хүмүүстэй хэрэглээгээрээ адилхан л байх ёстой. Тэгэхгүй бол үзэн ядах нь ойлгомжтой" гэж байсныг хэвлэлээр ч мэдээлж байв.
Энэ мэтчилэн Монголын улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын зүүсэн Rolex, Patek Philippe, Audemars Piguet гэх мэт хэдэн зуун саяас тэрбум төгрөгийн үнэтэй цагнууд цахим сүлжээнд байнга шүүмжлэл дагуулдаг. Төрийн албан хаагчийн албан ёсны цалингаар ийм цаг авах боломжгүй учраас нийгэм бухимдах нь аргагүй.
Л.Оюун-Эрдэнийн адил олон улстөрч бугуйн дахь үнэтэй цагаа "найз нөхөд, бизнесийн хамтрагчид маань бэлэглэсэн" гэж бултуулдаг. Тэгвэл энэ нь олон улсын улс төрийн практикт авлигын далд хэлбэрт тооцогддог аж.
Зөвхөн төрийн албаны цалинтай мөртлөө олон арван саяын цаг зүүж байгаа бол энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлал өндөр.
Дэлхий дахинд тансаг цаг нь инженерийн нарийн ухаан, хөрөнгө оруулалтын өгөөжтэй хөдлөх хэрэгсэл гэж ханддаг бол Монголд авлига, хахуулийн хэрэгсэл болсон. Үүнийг цэгцлэхийн тулд улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг тэдний зүүж буй цагны бодит үнэтэй тулгаж шалгадаг болох, бэлгийн тухай хуулийг чангатгах, үнэтэй хөдлөх хөрөнгийн мөнгөний эх үүсвэрийг (Proof of Funds) заавал нотлуулдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна. Ингэж байж брэнд цаг нь хууль бус хөрөнгөө нуух хэрэгсэл биш, зөвхөн хувийн хэвшлийнхэн болон цуглуулагчдын бахархал болон үлдэнэ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29