НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МАН-ын Бага хурал: Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжив
АНАЛИЗ

МАН-ын Бага хурал: Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжив

2026 оны 3-р сарын 29
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

­­­­­­­­­Монгол Ардын намын Бага хурал  өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Уг хурлаар шинэ Ерөнхий сайдад Н.Учралын нэрийг дэвшүүлэв.

МАН-ын дүрэмд зааснаар Н.Учралыг УИХ-ын даргаа өгч Ерөнхий сайдаа хийхийг нам доторх зарим фракциас шахаж шаардсан бол Ардчилсан намын бүлгээс аль нэг намын дарга парламентыг даргалах ёсгүй гэсэн шаардлага тавьж, чуулганы хуралдааныг бойкотолсон.

Хаврын чуулганы нээлтээс хойш нэг ч хуралдаагүй УИХ-ын гацааг арилгахаар Г.Занданшатар Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгснийг УИХ дэмжсэн билээ.

Тэгвэл энэ удаагийн Бага хурлаар Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учрал нь өдгөө 39 настай.

2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй.  Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал:

2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх

2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга

2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд

2025оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -н дарга

Сонгуульт ажил

2009 онд МАН-д элссэн.

2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,

2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,

2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч

2023-2025  онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж