НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Молигодуулж ханадаггүй “Морьтон” ба О.Цогтгэрэлийн олон мэхлэлт!
АНАЛИЗ

Молигодуулж ханадаггүй “Морьтон” ба О.Цогтгэрэлийн олон мэхлэлт!

2026 оны 6-р сарын 10
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улс төрийн намын дарга ярьсан хэлсэндээ байдаг үгүйгээс хэр манлайлагч вэ гэдгээ таниулдаг. Алхам тутамдаа худлаа ярьдаг, зальжин, бөв бөөрөнхий хүн улс төрийн нам удирдахад хэцүү. МАН-д Л.Оюун-Эрдэнэ шиг худалч дарга байгаагүй шиг АН-д Л.Гантөмөр ч бөв бөөрөнхий, эрх мэдэлгүй дарга байлаа гэж улс төрийн “тамхины цэг”-ийн хов болж үлдэх биз. Наанаа Л.Гантөмөр АН-ын дарга байсан ч начир дээрээ Э.Одбаяраар дамжуулан Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг далдаас удирдаж явсан нь гашуун үнэн.

Тэрбээр хэлсэн, ярьсандаа хэзээ ч байж үзээгүй, хэн нэгний дохиур болохоо Э.Одбаярыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар түр томилох үеэсээ л харуулсан, таниулсан. Ямар сайн лидер л МАН-ын БЭТ-эд АН-ын гал тогоог хариуцуулах билээ. “Тагнуул” Э.Одбаяр нь 15 давхар дээр очиж ажлаа байнга тайлагнадаг байсан гэх хоёр “ордны” хов ч бий.

Намын даргад С.Баярцогттой өрсөлдөж байхдаа Л.Гантөмөр “Морьтон”-д генсекийн суудлаа амлаж, С.Эрдэнэболдыг тавина гэж “за, зү” болж, хувцсаа өмсөөд эргээд харахын хооронд шахуу Э.Одбаярыг оронд нь томилсон зургаа сошиалаар цацчихсан гэдэг.

Тэгвэл О.Цогтгэрэл ч ялгаагүй намын олон фракцдаа худлаа амалсаар яваад намдаа нэр нүүргүй болж байгаа бололтой. Өнгөрсөн зун намын даргад Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нартай өрсөлдөж байхдаа Л.Гантөмөр, Женко хоёрт бүлгээ, “Гранд” болон “Морьтон”-д давхар генсекээ амалчихсан. Үүнээс болоод ҮБХ нь түүний генсекээр томилуулахаар оруулж ирсэн зөвлөхүүдэд нь “салаавч” үзүүлсэн байдаг. Тэрчлэн С.Баярцогтыг АН-ын ЕНБД-аар жинхлэх асуудал хэлэлцэх үед “Морьтон” фракц О.Цогтгэрэлийг дагаж намираад байсан нь бас цаанаа хийсэн тохироотой нь холбоотой аж. Бодлогын ерөнхий хорооны даргаа мөн л “Морьтон”-д өгнө гэсэн боловч “Анд” фракцийнханд буюу өөрийнхөө зөвлөхүүдэд өгч, Д.Амарбаясгаланг томилсонд С.Эрдэнэболд нэлээд бухимдалтай яваа аж.

Молигодуулж ханадаггүй, нэг эзний хоёр зарцын нэг болсон “Морьтон” ч үнэндээ хүртэх ёстойгоо л хүртэж буй нь тэр. Манлайлагч, мануухай хоёроо таньж тоглож чадахгүй бол фракц байгуулах шаардлагагүй юм.

Уул шугамандаа О.Цогтгэрэл олон фракцаа мурьж, генсек, БЕХ-ны дарга, ХЕХ, УТЗ-бүлгээ бүгдийг нь базахаар санаархаж байсан бололтой.

Бүлгийн даргаа өгөхийг гишүүдийн зүгээс шаардангуут О.Цогтгэрэл нэгэн заль бодож олсон нь амалсан ёсоороо Л.Гантөмөрт биш Х.Тэмүүжинд өгөхөөр нэрийг нь оруулж ирсэн байдаг. Иймээс АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь Б.Пүрэвдоржийн гаргасан уг асуудлыг хэлэлцэхийг дэмжээгүй, хойшлуулсан. Асуудлыг хэлэлцэхийг хойшлуулна гэдэг анхнаасаа Х.Тэмүүжинг дэмжихгүй байна гэсэн үг юм. Х.Тэмүүжинг бүлгийн даргаар сонгох санал нь О.Цогтгэрэлийнх ч биш Л.Оюун-Эрдэнэ, Женко нараас өгсөн зааварчилгаа байх магадлалтай. УИХ-д 42 суудалтай том, сөрөг хүчний дарга карьер нь уруудсан, улс төрийн орон зай нь улам хумигдаж яваа сул гишүүдийн үгээр явна гэдэг дэндүү жул улс төр. Нөгөөтэйгүүр түүний улс төрийн байнгын зөвлөгч нь нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир болсон сурагтай. О.Цогтгэрэл хоёр хүний, Б.Ган-Очир, Д.Дорлигжавын үгнээс огтхон ч зөрдөггүй гэсэн яриа оргүй хоосон гүтгэлэг биш байх.

Тэрбээр сүүлийн үед наанаа ил биш ч цаагуураа намынхнаасаа “зай барих” маягтай яваа гэх. Улс төрийн намын дарга хүн хэт вакумжих, хэт хайрцаглагдахаас гадна мөн намынхнаасаа зугатах, найз нөхдөө молигодох, хэлсэн ярьснаасаа бултаж, нуугдах тусмаа л сандал суудал нь хэврэгхэн болдог нь гэм биш жам юм.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж