НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Улс анхны нүүрс баяжуулах үйлдвэртэй болсноор 15 жил өнгөрчээ
АНАЛИЗ

Монгол Улс анхны нүүрс баяжуулах үйлдвэртэй болсноор 15 жил өнгөрчээ

2026 оны 6-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Арван таван жилийн өмнөх энэ өдөр өмнийн говьд Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарын түүхэн үйл явдал байлаа.

Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чанартай коксжих нүүрс экспортолдог болсон юм. Өмнө нь энгийн түүхий эд байсан нүүрсийг угааж, боловсруулдаг болсноор ажлын байр нэмэгдэж, эдийн засаг, технологи, боловсролын салбарт реформ болж чадсан.

Энэ үйлдвэр Австралийн дэвшилтэт технологид тулгуурлан байгуулагдсан ч өнөөдөр түүнийг амжилттай ажиллуулж байгаа хүмүүс нь Монголын залуус юм. Тэд Австрали, Герман, Хятад, Энэтхэг зэрэг оронд суралцаж, туршлага хуримтлуулсны үр дүн өнөөдөр харагдаж байна. Энэ амжилтын ард зөвхөн техник биш, хүний мэдлэг боловсролд хийсэн хөрөнгө оруулалт бий.

Говьд ус маш үнэтэй. Тиймээс үйлдвэр хаягдал усныхаа 95 хувийг дахин ашиглах технологи нэвтрүүлсэн. Мөн нүүрсний бүх давхаргыг ашиглан баяжуулдаг нь байгалийн баялгаа илүү үр ашигтай ашиглах зорилготой.

“Ухаа худаг” нүүрс аж үйлдвэрийн цогцолборт 2900 гаруй монгол хүн ажиллаж байна. Тэд зөвхөн нүүрс баяжуулаад зогсохгүй Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байна.

Байгалийн баялаг олон оронд бий. Харин тэр баялагтаа мэдлэг, хөдөлмөр шингээж үнэ цэн бүтээдэг улс орон л хөгжилд хүрдэг. Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр бол баялаг бүтээдэг уул уурхайн бүтээн байгуулалт юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж