НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ
АНАЛИЗ

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Москва найтаахад Монгол хатгаа тусдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр Москва хатгаа тусаад зогсохгүй “өвчин” нь улам бүр хүндэрч байна. ОХУ-д нүүрлэсэн шатахууны хомсдол хямрал болж гүнзгийрч байна.

2025 оны сүүлээс Украин Кремлийн эдийн засгийн гол судсыг онилох болсон билээ. ОХУ-ын нефть боловсруулах салбар Киевийн дроны цохилтын бай болсоор байна. Энэ 8 дугаар сард Оросын хэд, хэдэн нефтийн үйлдвэр цохилтод өртсөн.

Үүнээс үүдэж, ОХУ-ын боловсруулсан нефтийх хэмжээ сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тус улс өнгөрсөн 7 дугаар сард өдөрт ойролцоогоор 3.8 сая баррель нефть боловсруулсан нь 2005 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм.

Энэ нь Оросын эдийн засагт төдийгүй тус улсаас нефть импортлогч орнуудад ч ноцтой асуудал дагуулж байна. Боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал нь буурах тусам бензин, дизель, онгоцны түлшний нийлүүлэлт багасч буй нь бодит эрсдэл болжээ.

ОХУ энэ сард 10 бүс нутгийн шатахууны борлуулалтад хязгаарлалт тавьсан байна. Зарим бүс нутагт ШТС-ууд тодорхой төрлийн бензиний борлуулалтыг хязгаарлаж, түр хугацаагаар ажиллахаа зогсоожээ.

Украины дроны бай болсон үйлдвэрүүдийг засах, шинэчлэх ажил Кремлийн толгойны өвчин болсон байна. Барууны хоригийн улмаас ОХУ үйлдвэрийн техник технологи, тоног төхөөрөмжийг гаднаас худалдаж авах боломжгүй болсон. Тиймээс Хятад зэрэг орноос орлуулах бүтээгдэхүүн авах шаардлагатай болж байна.

Энэ нь үйлдвэрийн засварын хугацааг болон улсын төсвийн зардлыг нэмэгдүүлж байна. Тус улс төсвийнхөө дийлэнхийг дайны санхүүжилтэд зарцуулах болсон. Үйлдвэрийн хохирлыг зөвхөн эвдэрсэн тоног төхөөрөмжийн үнээр тооцох боломжгүй.

Оросын төр одоогоор хомсдолыг хязгаарлалтын аргаар шийдэх гэж оролдож байна. Энэ хүрээнд шатахууны экспортыг хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн дотоодын зах зээлд борлуулалтын хязгаарлалт тавьж эхэлсэн. Тус улс хомсдлоо гаднаас шийдэхээр зарим улсаас шатахуун худалдан авч байна. 8 дугаар сарын 17-нд ОХУ Энэтхэгээс бензин импортолж эхэлсэн талаар Reuters мэдээлсэн. Ойролцоогоор 68 мянган тонн бензин ОХУ импортоор авчээ.

Шатахууны хомсдол хэр хугацаанд үргэлжлэхийг Орос өөрөө ч хэлж чадахгүй байгаа юм. Дайн Монголоос хол өрнөж буй ч хор, хохирол нь шатахууны импортоор дамжин хэдийнэ ороод ирсэн.

Хэрэвзээ шатахууны хомсдол урт удаан хугацаанд үргэлжилбэл эхний ээлжид шатахууны үнэ өснө. Дараа нь тээврийн зардал нэмэгдэнэ. Тээврийн зардал нэмэгдэхэд хүнс, барилгын материал, өргөн хэрэглээний барааны үнэ бүгь өснө. Ингэснээр инфляцийн дарамт нэмэгдэнэ.

Москва хатгаа туссан, Монгол ч бас өвдөлт мэдэрч байна. Гэхдээ бидэнд үүнийгээ эмчлэх шинэ жор хэрэгтэй. Алийн болгон Москва найтаахад Монгол ханиад тусах билээ.

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж