НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нийслэлчүүдэд “нэкст” Х.Нямбаатар хэрэггүй шүү, Ерөнхий сайд аа!
АНАЛИЗ

Нийслэлчүүдэд “нэкст” Х.Нямбаатар хэрэггүй шүү, Ерөнхий сайд аа!

2026 оны 5-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Нийслэл хотын нийт иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаарай” гэж итгэл хүлээлгэсэн хотын дарга Х.Нямбаатар тойрон хүрээлэгч хийгээд том бүлэглэлд “зарагдаж”, Бээжингийн БЭТ болтлоо хятадуудад үйлчилсэн нь факт юм.

Нийслэлийн Засаг даргын статусаа ойлгоогүй тэрбээр нийслэлчүүд бүгдийн дарга гэж эндүүрч, ичиж айхаа ч умартан хулгай, луйвар хийх болсон. Эцэстээ Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд нөөцийн махны асуудлаас болж "Хотын “хаан”-ыг суудлаас нь буулгаж дөнгөсөн нь улс төрийн хүрээнд халуухан сэдэв боллоо.

Нөөцийн маханд дөрөөлсөн нөөцөлсөн улс төрийн нүүдлээрээ өрсөлдөгчөө шаг мад хийж чадсан Ерөнхий сайд Н.Учрал энэ өдрүүдэд олон нийтээс дахин нэг оноо зулгааж чадлаа. Одоо харин хэнээр Улаанбаатар хотыг удирдуулах вэ гэдэг нь ирэх өдрүүдийн сонирхолтой сэдэв байх биз. Харин Х.Нямбаатар хэлсэндээ хүрч тамгаа өгч гэмээн дараагийн дарга томилогдох хүртэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга, хотын орлогч Б.Мөнхбат албыг түр орлох хуультай юм аж.

Нийслэлийн Засаг даргад хуулиараа шууд хамааралтай нөөцийн махны хомсдол нүүрлэчихсэн, Туулын хурдны замын тендерийн хулгай луйвар нь илэрчихсэн, зуны үер, усны гамшиг хаяанд тулчихсан үед түр орлон гүйцэтгэгчтэй удаан явуулах нь МАН-д оноо алдах, АН-д оноо болох улс төр байх учраас Ерөнхий сайд ч энэ албыг удаан эзэнгүй орхихгүй болов уу.

Тэгвэл дараагийн хотын дарга хэн байх вэ. Санаатай, санамсаргүй, элдэв янзын таамаглал аль хэдийнэ сошиал болон хэвлэлээр гарч эхэлсэн. Экс Ерөнхий сайд Г.Занданшатар, Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан, НИТХ-ын дарга асан Э.Баяр гэх мэт нэрсийг зориудаар сэвж буй нь харагдаж байна. Аль нь байлаа ч ард түмэн хийгээд нийгмийн хэдхэн шаардлагад нийцсэн хүнийг томилно гэдгээ Ерөнхий сайд гадарлаж байгаа гэж найдъя.

Нэгдүгээрт, ард түмнийхээ аягатай хоолноос хумсалчихсан атлаа тэднийг хоёр талцуулдаг, иргэнийхээ эсрэг жагсдаг, чөлөөт хэвлэлийг бүлэглэлийн гар хөл гэж доромжилдог, гүтгэдэг явцуу бодолтой, жижигхэн тархитай улстөрч хэрэггүйг өнгөрсөн гурван жил нийслэлчүүд яс махандаа тултал ойлгочихлоо.

Хоёрдугаарт, хотод ажил явуулах хүн хэрэгтэй ч гэлээ мега төсөл явуулах нэрийдлээр нэг хэсгийн эрх ашгийг хангаж, нийтийн эрх ашгийг уландаа гишгэлдэг мега хулгайчдаас хол явах ёстойг тултлаа мэдэрлээ, бид.

Гуравдугаарт, шаардлага тавьсан бүхнийг тролл гэж хардаг, ганц үг газар гээхгүй хэрэлддэг бус ойлголцлыг илүүд үздэг, хотын төлөө ажил хийснээ ял гэж боддоггүй зөөлөн дүр хэрэгтэйг шүүмжилсэн үгнийхээ хариуд сошиалд “дүүжлүүлж” байгаа хүн бүхэн хэлж буйг Ерөнхий сайд та олж харж, уншина гэж найдъя.

Тусгаар улсын бодлого шийдвэр, төслийг хятадуудын эрх ашигт нийцүүлдэг бус төрийн зарласан тендерийг нээлттэй ил тод явуулдаг, бүлэглэлд бус иргэнд үйлчилдэг, баялаг бүтээгчдээ дэмждэг, урамшуулдаг, дуу хоолойг нь сонсдог Хотын даргатай болохсон гэсэн нийгмийн шаардлага өнгөрсөн гурван жилд Х.Нямбаатарын эсрэг явж байсныг олж харах биз ээ.

Хэвлэл мэдээллийг худалдагдсан гэж гүтгэдэг, хэдэр ёдор ааш, хэрүүлч байдлаа улсын эрх ашиг гэж хардаг чадваргүй улстөрчийг томилохгүй байхаас л ирэх өдрүүдийн дараалсан сонгуулиудын ялалт ирнэ гэдгийг илүү үглээд ч болтугай чих, сонорт тань хүргэх нь нийслэлчүүд бидний хүлээлт, хүсэл шаардлага юм шүү, Ерөнхий сайд аа.  

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж