НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нүглийн нүдийг мөнгөөр хуурч чадахгүй!
АНАЛИЗ

Нүглийн нүдийг мөнгөөр хуурч чадахгүй!

2026 оны 4-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Зам гүүрийн төсөл болгоны цаана төр-хувийн хэвшлийн түншлэлийн томоохон цавчаа явагддаг нь манайд бичигдээгүй хууль болсон. Жишээ нь, "Сэлбэ сэргэлт" төсөл байна.

Сэлбэ, Дундголын үерийн хамгаалалтын далан, тохижуулалтын ажил ерөнхийдөө 2021 оноос эхлэж, нийслэлийн төсвөөс нэлээд мөнгийг зарцуулсан.

Төслийн хүрээнд барьж байгуулах зам, гүүр, хашлага, тохижилт, зураг төсөл болгон тус тусдаа санхүүжилттэй.

Голын үер уснаас хамгаалах далан барих ажлыг “Пристиж инженеринг”, ”Билгүүн Монгол констракшн” компаниуд гүйцэтгэж байгаа юм. Бохир, бүдүүлэг цементэн хана босгох ажлын санхүүжилт 20 тэрбум. Улаанбаатарын төсөв ямар уйлах биш. Харин голын эргийн тохижилтыг "Сила Монголиа" ХХК гүйцэтгэж байгаа агаад төсөвт өртөг нь 6.2 тэрбум. Мэдээж, энэ бол бага мөнгө биш.

Төслийн хүрээнд голын бургаснуудыг суга татан авч өөр газар тарина гэж байсан ч айлын түлш болоод дууссан шинжтэй. Туулын 32км хурдны замын төсөл иргэдийн эсэргүүцэл дагуулж, үүнтэй зэрэгцээд таван жил хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”-ийн төсөл ч олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Олон нийтийн зүгээс сэглэж хаясан Сэлбэ голыг тохижуулж чадахгүй атлаа Улаанбаатарын ус гол болгоны амийг таслах уу гэх асуултыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас нэхэх болсон билээ. Иймээс Сэлбийг тохижуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон ч үнэндээ “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчийн үлгэр болох шинжтэй.

Сэлбэ голын хоёр эрэгт шороон далан босгосон хэдий ч байгалийн хуулийг авлигадаж, аргадаж чадахгүй. Нэг л өдрийн үерт урсаад өнгөрөх шороон далангаа бүтээн байгуулалт, тохижилт гэж хэлэхээсээ төрийн дарга нар нь ч, хувийн хэвшлийн компаниуд нь ч ичих хэрэгтэй юм.

Учир нь байгалийн хуулийг ямар ч мундаг технологи дийлж чадахгүй, харин түүнийг хүндлэж байж л ухаалгаар ашиглаж чадна. Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологиор дамжуулан байгалийг ашиглаж, нөлөөлж чаддаг ч энэ байгалийн хуулиас зөрнө гэсэн үг биш. Х.Нямбаатар ямар ч ажилсаг дарга байлаа гээд голын урсгалыг үгүй хийх боломжгүй. Хоёрт, ус үргэлж доошоо урсах зарчмыг өөрчилж чадахгүй. Гуравт, байгалийн үер, мөсний үзэгдлийг бүрэн хориглож чадахгүй. Хамгийн гол нь иргэдийн нүдийг хуурч, дарга нарын амыг авлигаар таглаж болох ч нүглийн нүдийг мөнгөөр хуурч чадахгүй. Юу үнэн, энэ үнэн.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж