НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
О.Цогтгэрэл дарга аа, хуулийн төслөө уншчихаад улс төр хийнэ үү?!
АНАЛИЗ

О.Цогтгэрэл дарга аа, хуулийн төслөө уншчихаад улс төр хийнэ үү?!

2026 оны 4-р сарын 13
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийв. Бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд АН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн гэж бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэв.

АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Харин бүлгийн хуралд 25 гишүүн оролцож байр сууриа нэгтгэж, 2 одтой шийдвэр гаргасан гэв.

Харамсалтай нь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл хуулийн төслийг огт уншаагүй, өөрийнхөө тайлбарлаад байгаа үзэл баримтлалаа ч сайн ойлгоогүй гэдэг нь хоёрхон өгүүлбэрээс нь тодорхой харагдав.

Тэрбээр хуулийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй гэх шалтгааныг,

1. УИХ-ын гишүүнд иргэдтэй адилхан хуулийн хариуцлага үйлчлээд явах ёстой. Одоогийн хуулинд ч гэсэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах харилцаа байдаг. Гэтэл одоо өргөн барьж байгаа хуулийн үзэл санаанд шүүхээс шийдвэр гараад УИХ-д хүргэгдсэнээр, Цэцээс шийдвэр гараад УИХ-д танилцуулснаар тухайн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татсанд тооцно гэж УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

2. “УИХ-аас байгуулагдсан өөр бүтцээс шийдвэр гаргаад УИХ-д танилцуулахгүйгээр, УИХ-ын саналыг асуухгүйгээр, УИХ-тай өөртэй нь зөвшилцөлгүйгээр шууд УИХ-ын гишүүнээс эргүүлэн татлаа. Магадгүй нэг гишүүнийг, 10 гишүүнийг эргүүлэн татчихлаа. Хуулийн гэгдэх байгууллагаас шийдвэр гаргаад энэ шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй байхад хүчин төгөлдөр болно гэхээр үзэл баримтлалын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй ” гэж тайлбарлав.

Тайлж уншвал, УИХ-ын гишүүнийг ёс зүйн болоод бусад алдаа гаргасан гэж үзвэл шууд татах нь гэж О.Цогтгэрэл дарга ойлгожээ.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт хууль санаачлагчдын зүгээс хуулийн үзэл баримтлалыг УИХ-ын Байнгын хороод болон чуулган дээр хангалттай тайлбарласан. Үндсэн хуулийн цэц, намын дарга хэн ч байсан УИХ-ын гишүүнийг “ эргүүлэн татах” эрхгүй. Үндсэн хуулиар ч ийм эрх олгоогүй. Тиймээс УИХ-д оруулна, нээлттэй хэлэлцэнэ, 126 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд олонхийн саналаар шийдвэр гаргана гэж тайлбарлаж байв. Үүнийг хэвлэлийнхэн ч буулгасан. Хэрвээ уншдаг, хардаг бол хаанаас хуулийн үзэл баримтлалыг олж харж, асууж нягтлах эрх нь түүнд бий. Харин хуулийн төслийг унших нь түүний үүрэг.

Сөрөг хүчний нам, бүлгийг толгойлж байгаа хүн хуулийн төслөө уншихгүйгээр улс төр хийвэл өөртөө л хасах оноо авчирна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж