НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Путины дайны машин ганхаж эхэллээ
АНАЛИЗ

Путины дайны машин ганхаж эхэллээ

2026 оны 2-р сарын 7
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

ХҮН ХҮЧНИЙ АЙМШИГТ ХОХИРОЛ: 1.2 САЯ ДАВЛАА

2026 оны 2-р сарын эхний байдлаар Оросын армийн нийт хохирол (амь үрэгдэгсэд болон шархадагсад) 1,244,000 давсан байна. Зөвхөн 2025 он нь энэ дайны хамгийн их цус урсгасан жил болж өнгөрсөн бөгөөд сард дунджаар 30,000 гаруй цэрэг жагсаалаас гарч байна.

ОРГОЛТ БА САХИЛГА БАТ

"United24" болон барууны тагнуулын мэдээллээр 2025 оны турш Оросын армиас 70,000 гаруй цэрэг анги байрлалаа дур мэдэн орхиж, зугтсан гэсэн тооцоо гарчээ.

Шалтгаан нь командлагчдын зүгээс хүн хүчний нөөцийг хайр гамгүй ашигласан "махны машин" (meat assaults) тактик, хангамжийн дутагдал, цэргийн дотоод дарамт шахалт нь ийм их орголт гарах гол үндэс болж байна.

2024 оны намар Волгоградад байрладаг Оросын Зэвсэгт хүчний 20-р Гвардийн мотобуудлагын дивизээс 1,000 гаруй цэргээс бүрдсэн бүтэн нэг хороо оргосон тохиолдол гарч байжээ.

Төв цэргийн тойргоос л гэхэд одоогийн байдлаар 25,000 гаруй цэрэг оргосон нь Оросын армийн дотоод удирдлага бүрэн хяналтаа алдаж, дотоод зөрчил хурцадаж эхэлсний дохио юм.

ЭДИЙН ЗАСГИЙН "ГАНХАЛТ" БА ИНФЛЯЦИ

Оросын эдийн засаг 2026 онд 0.6% - 0.8% хүртэл саарах төлөвтэй байна.

ОХУ ДНБ-ийхээ 8-9%-ийг зөвхөн дайны зардалд зарцуулж байгаа нь Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнөх үеийн эдийн засгийн ачаалалтай ижил түвшинд очжээ.

Нөөцийн “шавхагдал” болж байна. Үндэсний баялгийн сангийн шингэн хөрөнгө хоёр дахин багассан бөгөөд Оросын Төв банкны бодлогын хүү 16%-иас даваад байна.

ЗЭВСЭГ ТЕХНИКИЙН ДУТАГДАЛ

Техникийн хувьд Оросын тал одоогийн байдлаар 11,600 гаруй танк, 435 байлдааны онгоц алдаад байна. Одоогийн байдлаар Орос улс зөвхөн шинээр үйлдвэрлэх бус, хуучин Зөвлөлтийн үеийн агуулахаа шавхаж дуусгаж байгаа бөгөөд энэ нь фронт дээрх техникүүдийн чанар болон тоонд хүчтэй нөлөөлж эхлэв.

ГЕОПОЛИТИКИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2026 ОН)

2025 оны сүүл, 2026 оны эхээр АНУ-ын зүгээс (Д.Трамп) зуучлан хэрэгжүүлэх гэж оролдсон "Эрчим хүчний богино хугацааны гал зогсоох хэлэлцээр" бүтэлгүйтэж, Оросын тал 2026 оны 2-р сарын эхээр Украины эрчим хүчний салбарт асар том агаарын цохилт өгснөөр дайн шинэ, илүү ширүүн шатандаа орлоо.

Путины "дайны машин" зогсоогүй байгаа ч түүнийг хөдөлгөх эд ангиуд болох хүн хүч, зэвсэг техник, эдийн засаг гэсэн гурван тулгуур нь одоо хамгийн дээд цэгтээ хүртэл "халж", ганхаж эхлээд байна.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж