2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9


Оросын шатахууны хямрал Монголд хэдийнэ импортлогдож, иргэд ихээхэн бухимдалтай байна. Гэвчиг энэ бүгдийн эцсийн буруутан нь иргэд бид.
Монголчууд Орос цоргоос хараат бус амьдрах боломж хангалттай байсан, мөнгө ч байсан. Харамсалтай нь, тэр боломжийг манай “эх орончид” хулгайлсан, луйвардсан. Эмгэнэлтэй нь бид одоо ч тэдгээр “эх орончдодоо” итгэсээр яваа, хууртсаар байгаа.
“Хэдэн мал”-ынхаа буянд манай эх орончид баяжиж, миний эх орон ядуурсан. Бодит үнэн гэвэл энэ. Жишээ нь, “Монгол ялна” гэсэн хүмүүс Монголыг яаж хорлов. Уул уурхайн эсрэг үзэлтнүүд уул уурхайгаас хэр их баяжив. Эх орон ярьсан нөхдүүд эх орноо хэчнээн тонов. Шударга ёс ярьсан улстөрчид шударга бусаар хэрхэн хөлжив. Авлигатай тэмцэгчид нь авлигын системийг ямархуу аргаар угсрав. Бүгд баримттай, бүгд факкттай. Бүгд нэр устайгаа бас албан тушаалтайгаа.
Дэлхийн 69 улсаас Монгол Улс өрсөлдөх чадвараараа 65 дугаарт эрэмбэлэгдсэнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнгөрсөн зургадугаар сард танилцуулсан. Үүнд засаглалын бодлого муу, бизнесийн орчин дарамттай, дэд бүтэц сул гэх шалтгаанууд сөргөөр нөлөөлжээ.
Монголд бизнес эрхэлснээс рецидив эс бөгөөд рекэтчин болбол илүү хялбар хөлжинө. Хууль, хүчний дарамтаас ангид оршино. Эсрэгээрээ бизнес эрхлэж, хөрөнгө оруулбал шоронд орно, өмчөө дээрэмдүүлнэ. Үндэсний хөрөнгө оруулагч “сахал” Эрдэнэбилэгийг төр хэрхэн дээрэмдлээ, харин Буян Жаргалсайханы "Марубены" өр яаж цайрав! Түүнийг амын ганц тамга нь насаар нь тэжээж ирсэн гэчихвэл Буян.Жаргалсайханы хувьд бузар гүтгэлэг болохгүй юм.
Эхнэртээ нам хүртэл бэлэглэдэг Л.Гүндалай гэж эрүүл, солиотой нь мэдэгдэхээ больсон сайд асан бас байна. Бусдыг шантаажлаад явж байдаг...! А.Отгонбаатар, П.Шинжээравдан, Г.Ганхуяг, дарваан Цогоо нар ч ах нараасаа дутахгүй рекэтчид.
Жишээ нь, өнгөрөгч долдоо хоногт “Үнэн ба зөв” намын гэх А.Отгонбаатар, босоо хөхийн П.Шинжээравдан нар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас “ажлаа” эхлүүлэв. Мэдээж дүрэм ёсоор үүдний харуултай үг сөрж байгаа харагдсан. Хэн нэгний зөвшөөрөлгүйгээр бичлэг хийх, биед нь халдах нь манай рецидив, рекэтчдийн ганц мэргэшил гэх үү, мэргэжил ч гэх үү. Мэдээж юу үнэн, энэ үнэн.
ШТС-ийн ажилтнууд авлига аваад бензин, түлш шаглаж буйг манай лайвчид газар дээрээс нь бичлэгдсэн бололтой. Гэхдээ шатахуун шагласан нь асуудал болоогүй, Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр болсонд цаад эзэд нь “ниргээд ир” гэж даалгасан байх л даа. Товчхондоо, ийм л дүр зураг тэднээс харагдсан.
Нээлттэй засаглал, ил тод үйл ажиллагаа гэдэг рекэтчдийг дураар нь дургиулна гэсэн үг биш. Тэдний шантааж, сүрдүүлэгт автах ч хэрэггүй.
А.Отгонбаатар гэгчийн хэлснээр аль ч улсад улс төрийн нам иргэдийнхээ дуу хоолой болж, шаардлагаа тавиад явдаг нь үнэн. Гээд иргэдийн дуу хоолой болох рекэт, шантааж хийх хоёр эсрэг тэсрэг утгатай. А.Отгонбаатар үүнийг ойлгож засрах нь юу л бол. Залуу шантаажчин хөгширвөл хөгшин шантаажчин л болно. Бэлээхэн жишээ, Буян.Жаргалсайхан, Л.Гүндалай, З.Энхболд, Ц.Даваасүрэн нар байна.
Намын ганц тамга халаасалсан, насаараа татвар төлж, ажлын байр бий болгож үзээгүй атлаа А.Отгонбаатарын хэрэглээ “Нарантуул”-ын эзэн Ш.Сайхансамбуугаас бийлэгжүүд орно.
Зүй нь олон нийтийн нэр барьж, бусдыг үргэлж шантаажилдаг, жагсаалтын тэрбумтан А.Отгонбаатарын хөлжсөн нь үндэслэлтэй үгүйг хууль, хүчнийхэн шалгах ёстой юм. Түүний огцом хөрөнгөжсөн нь гадны санхүүжилттэй юу, бусдыг айлган сүрдүүлэв үү гэдгийг тогтоох тун амархан. Даанчиг манай хууль, хүчнийхэн түрийний бөөснүүдийг толгой дээрээ гаргах хүртлээ өвөр түрийндээ орчихсон. Бас юу үнэн, энэ үнэн.
Монгол Улсыг тэжээдэг ганц салбар бол уул уурхай. Уул уурхай дундаа коксжих нүүрсний экспорт, зэсийн баяжмал улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Товчхондоо, улсын төсөв гэдэг нь монголчуудын тойрч суугаад иддэг “тогоотой хоол” гэсэн үг. Харамсалтай нь, монголчууд тогоотой хоол руугаа үргэлж нулимсаар ирсэн. Тогоотой хоолноосоо байнга хулгайлсаар ирсэн.
Хамгийн сүүлийн жишээ “Оюутолгой”-н сонсгол байна. О.Батнайрамдалын зорилго нь “Оюутолгой”-н гэрээг сайжруулж, Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг наашлуулах, 34 хувийг тусгай роялтигаар солиулах байв уу, аль эсвэл “Рио Тинто”-г харлуулах замаар оросуудад “Оюутолгой”-г найр тавин өгөх байсан уу. Гэдэг нь тунчиг эргэлзээтэй. Ямар ч байсан “Оюутолгой”-н гэрээг огтоос олж хараагүй А.Отгонбаатараар шүүмжлүүлж буй нь ардаа ашиг сонирхолтой гэсэн үг.
Осолдохгүй л Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн нь үнэн байх, гэхдээ А.Отгонбаатар “Оюутолгой”-н асуудлыг ойлгох хэмжээний олгой, толгойтой хүн биш. Товчдоо юу үнэн, энэ үнэн.
Монголд ашигтай төсөл болгоныг Москвагийн даалгавраар нураадаг монголчуудаа монголчууд таньдаг болж буй нь сайн хэрэг. Францын “Орано”-той ураны гэрээг байгуулах үед манай босоо, хэвтээ хөхчүүд яаж эсэргүүцэж байлаа даа. Эрчим хүчний төслүүдийг эд нар л гацааж ирсэн. Ийм хүмүүсээ “эх оронч” гэж хөөргөөд, элдэв рекэтийг нь дэмжээд байгаа иргэд илүү аюултай. Эцсийн эцэст юу үнэн, энэ үнэн.
Эдийн засгийн алуурчид ба эх орончдоо ялгаж, таньж чадахгүй иргэд тог, шатахууны хомсдол байтугайг амсана. Хүртэх ёстойгоо хүртэж байгаа болохоор уйлаад яалтай, Цэнцрэнгүүд минь!
Дашрамд эрх баригчдад анхааруулахад: Рецидивүүд, рекэтчдийг тэжээхээ ч, эрхлүүлэхээ ч боль!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9