НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ромын Пап АНУ-Ираны хэлэлцээрийг сайшаалаа
АНАЛИЗ

Ромын Пап АНУ-Ираны хэлэлцээрийг сайшаалаа

2026 оны 6-р сарын 17
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Ромын Пап Лео XIV АНУ болон Иран улсууд хэлэлцээрт гарын үүсэг зурахаар бэлтгэж буй энэ үед Ойрх Дорнодод амар амгалан тогтоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, үүний зэрэгцээ Украин дахь дайныг зогсоохыг уриаллаа.

Vatican news (2026-06-17)

Лхагва гаригт болсон долоо хоног тутмын уулзалтынхаа үеэр Пап Лео XIV Иран болон АНУ-ыг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаа үргэлжлүүлэхийг уриалсан юм.

Тус хоёр улс бараг дөрвөн сар үргэлжилсэн дайны эцэст ирэх баасан гаригт Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үүсэг зурах төлөвтэй байна.

"Иран болон Америкийн хооронд тохиролцоонд хүрч, баасан гаригт гарын үсэг зурахаар болсонд би туйлын баяртай байна. Энэ бол тэвчээртэй хийсэн яриа хэлэлцээ, зөвшилцлийн урам зориг өгөхүйц үр дүн юм" хэмээн Ромын Пап тэмдэглэв.

Тэрбээр мөн энх тайвны хэлэлцээг хөнгөвчлөх, зуучлахад идэвхтэй ажилласан гуравдагч орнуудад талархал илэрхийллээ.

"Энэхүү хэлэлцээр нь Ойрх Дорнод дахь харилцан итгэлцэл, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тусалж, ард түмнүүдийн хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замыг урагшлуулна гэдэгт найдаж байна" гэж Ромын Пап байр сууриа илэрхийлжээ.

АНУ болон Израиль улсууд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийг онилж, тус улсад агаарын цохилт өгсөн билээ. Иран улс үүний хариуд Израиль болон Булангийн бүс нутаг дахь АНУ-ын баазууд болон холбоотнуудын эсрэг сөрөг цохилт өгч, Хормузын хоолойгоор дамжих усан тээврийг саатуулаад байсан юм.

Мөн Пап Лео Орос улс Украин руу, ялангуяа Украины хотууд руу хийх халдлагаа эрчимжүүлж байгаагийн улмаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.

"Гал түймэрт автаж олон гэм зэмгүй хохирогчид амь үрэгдэн, аврагчид амиа алдаж, сүм хийд болон соёлын өвийн газрууд сүйрч байна. Хайртай хүмүүсээ алдаж гашуудаж буй хүмүүс, шархадсан хүмүүс, мөн хүчирхийлэл дунд амьдралын төлөө зоригтойгоор зүтгэсээр байгаа бүх хүмүүстэй миний зүрх сэтгэл хамт байна" хэмээн тэрбээр хэллээ.

Пап Лео XIV Украин дахь дайныг зогсоохын тулд бүгдийг залбирахыг урив. Тэрбээр "Энэ дайныг дуусгахын тулд залбирахыг би хүн бүрт уриалж байна. Их Эзэнээс яриа хэлэлцээний замыг нээж, үзэн ядалтыг унтрааж, шударга бөгөөд урт хугацааны энх тайвныг тогтоож өгөхийг гуйцгаая" гэж үгээ дуусгасан байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж