НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сэтгэл гутралд орсон хүний өдрийн тэмдэглэл-1
АНАЛИЗ

Сэтгэл гутралд орсон хүний өдрийн тэмдэглэл-1

2026 оны 1-р сарын 3
Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр

Биологич

Сэтгэл зүйн өвчин эмгэгүүдээс нийтлэг тохиолддог нь сэтгэл гутрал байдаг. Дэлхий дахинаа сэтгэл гутрал нь хамгийн түгээмэл сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд насанд хүрэгчдийн ойролцоогоор 5.7% нь сэтгэл гутралын эмгэгтэй гэж ДЭМБ (WHO) тооцоолж байна.

Монголд хийгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар насанд хүрэгчдийн дунд сэтгэл гутралын тархалт 4.9% орчим гэж гарсан байна. Энэ нь дэлхийн дунджаас (≈5.7%) бага ч сэтгэл гутралын хүн амд нөлөөлж буй эрсдэлүүд Монголд чухал хэвээр байгааг харуулж байна.

Монголд сэтгэл гутралтай холбоотой нэгэн асуудал бол амиа хорлолт юм. Амиа хорлолт, ялангуяа өсвөр насныхны дунд чухал нийгмийн асуудал болж байна. Монгол Улсын амиа хорлолтын түвшин дэлхийн дунджаас өндөр буюу 100,000 хүн амд ноогдох амиа хорлолтоороо Азид 2-рт бичигдэж байгаа нь сэтгэл гутрал, стресстэй холбоотой болохыг судлаачид онцолдог.

Сэтгэл гутралд орсон иргэдийн зарим нь өөрийн хүчээр болон бусдын дэмжлэгтэйгээр даван туулж чаддаг ч, зарим нь давж чадалгүй ажил амьдралаа үгүй хийж төгсдөг.

Сүүлийн нэг жилийн хугацаанд сэтгэл гутралтай тэмцэж буй бүсгүйн өдрийн тэмдэглэлээс хүргэж байна. Цаашид ч өөр олон сэтгэцийн эмгэгтэй, өөрчлөлттэй хүнтэй ярилцсан тэмдэглэл болон өдрийн тэмдэглэлүүдийг цувралаар хүргэх болно.


Сэтгэл гутралд орсон хүний өдрийн тэмдэглэл-1

Өнөөдөр бас л айдас дунд өнгөрлөө. Өглөө сэрэхэд толгойд түмэн бодол эргэлдэж, тэд нэг нэгнээ үгүйсгэж, нэгнээсээ давах гэж “хашгиралдаж” намайг зовооно. Хаанаас ч юм, хэн ч юм бүү мэд, хэн нэгэн "Чи юу ч биш, хэн ч чамайг хайрладаггүй" гэж шивнэх нь үнэхээр намайг ядрааж байна. Би орноосоо босохыг хүссэн ч бие хүнд оргиж, яг л хорт хавдар нь эцсийн шатандаа орсон хүн шиг бүхий л бие шархирч өвдөөд, өндийх ч тэнхэл алга. Яагаад ингэж байгааг мэдэхгүй байна. Гадаа нартай байх шиг байгаа ч миний өрөөнд үргэлж зэвхий хүйтэн, харанхуй.

Өчигдөр эм уусан уу? Мартчихсан байна. Эмч, гэрийнхэн үргэлж л хэлдэг юм, тогтмол уу гэж. Гэхдээ заримдаа уухыг хүсэхгүй байна, учир нь, тэр эмнүүд намайг улам л гүн гүнзгий хямруулаад байгаа мэт санагддаг. Хана руу ширтээд л хэвтлээ. Цаг хэд болсныг мэдэхгүй, утас руугаа хүрэх хүсэл ч алга.

Гадагшаа гарахыг хааяа бодох юм. Гэхдээ хүмүүс намайг харна гэж айдаг болжээ. Хэн нэгэн намайг хянаад байгаа мэт бодогдох юм. Магадгүй тэд намайг устгах гэж байгаа байх. Би зөвхөн гэртээ байхыг хүсэж байна, ганцаардаж байна.

Ядрах гэдгийг одоо л ойлгож, мэдэрч байна. Маргааш юу болохыг мэдэхгүй. Магадгүй илүү муу байр. Эсвэл... үгүй ээ, тэгж бодохгүй байя. Гэхдээ заримдаа бүх зүйлийг дуусгахыг хүсдэг. Уучлаарай, тэмдэглэл минь ээ. Чи л надтай байна. Чам дээрээ муухай зүйл бичмээргүй байна.

Цонхон дээр нэг болжмор ирээд суулаа. Би үүн шиг эрх дураараа нисмээр байна. Даанч би үй түмэн бодолд хүлэгдээд нисч чадахгүй байна.

09.00 цаг. Эм уух цаг болжээ. Түр хагацъя даа. Нээхгүй удвал надад гомдуузай дэвтэр минь.

 
Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр

Биологич

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж