НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр CNPC-тай тохирчээ
АНАЛИЗ

Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр CNPC-тай тохирчээ

2026 оны 1-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр тус улсын төрийн өмчит CNPC (Хятадын үндэсний газрын тос компани) компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ханган нийлүүлэлтийг хангах, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.

Монгол Улсыг төлөөлөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням уулзалтын үеэр Монгол Улс дотоодын шатахууны хэрэгцээг тогтвортой хангах бодлогыг баримталж байгааг яриандаа онцлов. Мөн CNPC-ийн төлөөлөгчид Монгол Улсын зах зээлд шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгалах, нийлүүлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд компанийн боломж, төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолдог бөгөөд ОХУ-аас 95 хувийг бүрдүүлж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ-аас нийлүүлж байгаа юм. Тэгвэл албан ёсны айлчлалын хүрээнд энэхүү импортын хэмжээг нэмэгдүүлэхээр талууд хэлэлцэж, харилцан санал нэгдлээ.

Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүүлэх дамжуулах хоолойн төслийн хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхитэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ