НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ши даргын сануулсан дэлхийн дэг журам: Тайвань бол Хятадынх, Украин бол Оросынх
АНАЛИЗ|Геополитик

Ши даргын сануулсан дэлхийн дэг журам: Тайвань бол Хятадынх, Украин бол Оросынх

2025 оны 11-р сарын 27
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Ши Жиньпин даргын хэлсэн “дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон олон улсын дэг журам” гэж юу вэ?

Дэлхийн тэргүүн хоёр гүрэн АНУ, Хятадын төрийн тэргүүн Даваа гаригт (2025.11.24) утсаар ярьсан. Ши Жиньпин дарга яриандаа “дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон олон улсын дэг журам” гэсэн тодорхойлолтыг ашигласан нь ямар агуулга вэ?

Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэг журам гэдэг нь Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг, Украин бол Оросын нэг хэсэг гэсэн агуулгыг давхар илэрхийлсэн гэж олонх шинжээч бичиж байна. Ши Жиньпин яриандаа Украинд энхийг тогтоох АНУ-ын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, шударга гэрээ байгуулна гэж найдаж байгаа гэсэн мөртлөө ийнхүү дэлхийн хоёрдугаар дайнаас хойших дэг журмыг онцолсон нь өөхөнд боосон чулуу байжээ.

Японы шинээр томилогдсон Ерөнхий сайд Санаэ Такаичигийн “Хятад Тайваньд халдвал Тайванийг хамгаалах болно” гэсэн мэдэгдлээс хойш Япон-Хятадын харилцаа хурцдахаас гадна Тайванийн асуудлыг анхаарлын төвд авчирлаа.

Сарын өмнө Бусанд уулзахдаа Тайванийн талаар үг унагаагүй мөртлөө утсаар ярихдаа Бээжингийн “Нэг Хятад” бодлогоо сануулж, “Тайванийг эх газарт эргүүлэн нэгтгэх нь дэлхийн II дайнаас хойших олон улсын дэг журмын салшгүй хэсэг” хэмээн Ши дарга хэлсэн нь сарын өмнөөс нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой. Мөн Трампаар Японд шахалт үзүүлэх дараагийн нүүдлээ бодсон алхам.

Бээжингийн “Нэг Хятад” хэллэгийг Хятадын удирдагчид дипломатууд байнга давтан хэрэглэдэг бол барууны, тэр дундаа АНУ-ын удирдагчид, дипломатууд энэ хэллэгийг хэрэглэхээс аль болох зайлсхийдэг. Дипломат ярианы явцад барууныхны амнаас “Нэг Хятад” гэдэг үгийг унагаж чадсан уулзалт Хятадын дипломатуудын хувьд ялалт хэмээн ойлгогддог.  

Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед Тайвань “Бүгд найрамдах Хятад Улс” нэрээр НҮБ-д гишүүнчлэлтэй байсан. Тайванийн гишүүнчлэл 1971 онд БНХАУ нэрээр өнөөгийн Хятадад шилжин ирсэн. Украин ЗХУ-ын бүрэлдэхүүнд 15 улсын нэг байж байгаагд 1990 онд ЗХУ задарсаны дараа 1991 оны наймдугаар сард тусгаар улс болсон.

Трампаар Японд шахалт үзүүлэх Ши даргын бодсон дараагийн нүүдэл хэрэгжихгүй бол Хятад-Японы харилцаа улам хурцдах магадлалтай.

Энэ хооронд Тайванийн Ерөнхийлөгч Чин-те Лай батлан хамгаалах салбарын төсвөө 2026-2033 оны хооронд 40 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх саналыг Лхагва гаригт (2025.11.26) өргөн барилаа. Энэ санал батлагдвал ирэх оноос батлан хамгаалах салбарын төсөв нь ДНБ-ий 3%-д хүрэх юм.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж