2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн санаачилгаар 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Шинэ хоршоо” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн нийт санхүүжилт 5 их наяд. Тэрбээр “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, өрхийн сарын орлого 5 сая төгрөгт хүрнэ. Богино хугацаанд малчдын амьдралыг дээшлүүлж, малын чанарыг сайжруулж, бэлчээр ашиглалт, малын гаралтай түүхий эдийг эргэлтэд оруулна” гэж мэдэгдэж байсан ч энэ нь малчдын саналыг худалдаж авсан авлигын нэг хэлбэр байв.
Хөдөлгөөнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 2024 оны 4-р сарын 24-ний өдөр “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай тогтоолоор баталж, хоршоонд нэгдсэн малчдад арилжааны банкаар дамжуулан 6%-ийн хүүтэй 20 саяас 50 сая төгрөгийн зээл олгохоор болсон байдаг. Ингэхдээ Засгийн газраас батлан дааж, зээлийн хүүгийн 6-12 хувьд татаас өгөх тогтоол гаргасан. Товчхондоо, татвар төлөгчдийн мөнгөөр малчдыг авлигадах гэсэн Д.Амарбаясгалангийн нэг арга заль байлаа.
Хоршооны тухай хуулийг харвал Хоршоо гэдэг малчид нийлж нэгдээд үйлдвэрлэл явуулах, түүхий эдээ боловсруулах үйл явц. Харамсалтай нь, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий дүнд 894 тэрбум төгрөгийн зээл малчдад олгож чинээлэг өрхийг дэмжинэ гэсэн ч эсрэгээрээ өртэй өрхийн тоог нэмсэн. Өнөөдөр нийт 330 мянган малчны 168 мянга нь буюу 53% нь зээлтэй болжээ. Малчин өрх бүр зээлтэй болсон гэсэн үг.
Мөн Төрийн банк 500 тэрбум төгрөгийн зээлийг хүчээр шахуу ямар ч барьцаагүй шахуу олгочихсон байдаг. Зээлийн хүүг төрөөс авна гэх ч барьцаагүй зээлийг баталгаатай гэх боломжгүй.
15 мянган хоршоо байгуулагдсан ч малын түүхий эд, арьс шир, ноос ноолуурын бэлтгэл, мах, сүүний боловсруулалт нэмэгдсэнгүй.
Статистик харвал, 2025 онд малчин өрхийн тоо 1500-гаар, 200-500 толгой малтай өрх 2.7%-иар буурчээ. Мянгаас дээш малтай өрхийн тоо нэмэгдсэн ч нийт малчдын 58% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэхээр манай малчдын орлого 5 сая төгрөгт хүрээгүй нь тодорхой. 2025 оны өвөл 9.3 сая толгой мал хоргодож, махны нийлүүлэлтийг хангахын тулд экспортыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, экспортыг нэмэгдүүлэх биш хязгаарлах нөхцөл байдал үүссэн.
Энэ жил хүнсний зах дээр кг махны үнэ 30 мянгад хүрсэн нь Д.Амарбаясгалангийн авлигажсан төслийн үр дагавар юм.
“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөснөөр 2024 онд импортын суудлын тэрэгний тоо 63.7%-иар өссөн” гэх статистик ч бий. Орон нутгийн дугаартай тэрэг Улаанбаатарт эрс нэмэгдсэн.
"Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдэж зээл авсан малчдаас зориулалтын бусаар зээлээ ашигласан хүн ч цөөнгүй байсныг УИХ-ын ажлын хэсгээс ч үгүйсгээгүй. Өнөөдрийг хүртэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон 894 тэрбум төгрөгийн зээлийн үр дүнгийн талаар албан мэдээлэл гараагүй байна.
Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа Шадар сайд асан С.Амарсайханаар ахлуулсан Үндэсний хороо гэгчийг байгуулж, хороо нь 2025 оны 8-р сард “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн 98% нь зориулалтын дагуу байна гэж мэдээлсэн.
Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан хөдөлгөөнийг дэмжих, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг ахалсан М.Мандхай “зээлийн 70%-ийг үржлийн мал авахад, үлдсэнийг хашаа хороогоо янзлахад зарцуулсан” хэмээн сайшаах шахуу ярьсан. Харамсалтай нь, 894 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасанд татвар төлөгчдийн мөнгө жилд тэрбумаар урссаар байгааг хэн нь ч хөндөөгүй. Гарсан болоод гарах үр дүнгийн талаар хэн нь ч яриагүй.
Тиймээс бидний мөнгийг малчдын саналыг худалдаж авахад зарцуулсан уу, чинээлэг малчинтай болсон уу, махны үнэ буурах уу гэх асуултыг тавих эрх нь татвар төлдөг хэн бүхэнд бий.
Харьцуулбал, 894 тэрбум төгрөг гэдэг 960 хүүхдийн суудалтай сургууль 15, 280 хүүхдийн цэцэрлэг 30 орчим, дөрвөн аймагт эмнэлэг барих төсөв. Улаанбаатар өвлийн хүйтэнд цахилгаангүй болохын зовлонг мэдрэхгүй, засвар үйлчилгээгээ хийж чадах байсан юм.
Шадар сайд Х.Ганхуяг “2026 оны 1-р сарын 1-нээс зээл олгохыг зогсоосон” болохыг онцолсон. Үнэндээ, “Шинэ хоршоо хөдөлгөөн” малчдын орлогыг нэмэгдүүлэхээс илүү эдийн засагт том зарлага болсон. Иймээс “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий санхүүжилтийг шилэн болгох, энэ хүрээнд УИХ дээр нээлттэй сонсгол явуулахыг татвар төлөгчид шаардах эрхтэй!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27