НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Сила Сибири-2”-ыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна гэж “Газпром” мэдэгдлээ
АНАЛИЗ

“Сила Сибири-2”-ыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна гэж “Газпром” мэдэгдлээ

2025 оны 12-р сарын 29
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

“Сила Сибири-2” хоолойг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна хэмээн “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер 2025 оны жилийн эцсийн тайландаа дурджээ. Оросоос Хятад руу хий нийлүүлэх 2600 км урттай хоолойг төлөвлөгөөний дагуу 2031 он гэхэд ашиглалтад өгөх юм.

Энэхүү хоолойн 960 км нь Монголын нутгаар тавигдана.

Жилдээ 50 хүртэл тэрбум куб  метр хий дамжуулах хүчин чадалтай энэхүү хоолойг төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад оруулна хэмээн “Газпром”-ын тэргүүн мэдэгдсэн нь гэнэтийн байсан бөгөөд Кремлийн эрчим хүчний стратег өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээн зарим шинжээч үзжээ.

Оросын баталсан Эрчим хүчний стратегийн баримт бичгээр 2050 он гэхэд байгалийн хий олборлолтыг 38-60 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. “Байгалийн хийн эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байгаа, нөгөө талаар энэ салбарт Оросын өрсөлдөгчид болох Туркменистан, Узбекистаны нөөц дуусах тийшээгээ хандана гэсэн төсөөлөлд үндэслэсэн. “Газпром”-ын хувьд Хятад руу нийлүүлэх хийгээ ойрын хугацаанд нэмэгдүүлэх тал дээр гол бооцоогоо тавьж байгаа учраас ийнхүү “Сила Сибири-2”-ын бүтээн байгуулалтын хугацааг урагшлуулж байгаа байх” хэмээн Freedom Finance Global-ийн шижээч Наталья Мильчакова хэлжээ.

Хэд хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийг 2030 он гэхэд жилдээ 100 сая тонн хүргэнэ хэмээн мэдэгдсэн.

Хятад руу хий нийлүүлэх асуудлаар хууль эрх зүйн зарим тохиролцоонд энэ 2025 онд хүрсэнийг Алексей Миллер онцолсон байна. “Газпром”-ын хувьд энэ төсөл нь дэлхийд томд тооцогдох төсөл гэдгийг бас онцолжээ.

“Сила Сибири-2” төсөл нь Оросын эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэхээс гадна одоогоор хийн дэд бүтэц хөгжөөгүй байгаа Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн иргэдийг хийгээр хангах давхар ач холбогдолтой юм.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж