НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
 Сүхбаатарын талбайгаа “Чөлөөлье”
АНАЛИЗ

Сүхбаатарын талбайгаа “Чөлөөлье”

2026 оны 4-р сарын 20
Э.Жагар

Э.Жагар

journalist

Монгол Улсын нийслэлийн төв талбай өнөөдөр гундуу байна. Хэдэн жилийн өмнөх Эрээн хотын захын гудамжийг санагдуулам дүр зураг. Ундуй сундуй асрууд, халтар дугуй, тэрэг эгнүүлчихсэн, утаа хиншүү ханхлаад, галын машин, усны машин... Орчин цагийн хөгжиж буй хотын соёл биднээс алсарч, оронд нь төв талбайд уушийн газар, хар зах “суурьшжээ”.

Засгийн газраас 146 төрлийн бизнесийг мэдэгдлээр эрхлэх боломж иргэн, аж ахуйн нэгжид олгосон нь зөв алхам. Гэвч энэ нь хотынхоо төв талбайг ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй тос хөөнд баригдсан “хоолны цэг” болгох эрх биш. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өөрийнх нь хэлснээр 18 үндэсний хоолоор жуулчдад үйлчилж байгаадаа “хаппи” байгаа ч үнэндээ ийм орчинд хоол идэх жуулчин байтугай иргэн ч цөөн.

Дэлхийн хотуудад ч хоолны фестиваль болдог. Гэхдээ тэд Төрийн ордныхоо яг өмнө очоод, дэд бүтэцгүй, боржин чулуун дээр асар бариад зөөврийн усаар гараа угаадаггүй. Зориулалтын цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэнгийн талбайд, шалны бүрхүүлээс эхлээд бохирын нэгдсэн шийдэлтэйгээр “хоолны соёл” түгээдэг.

Нийслэлийн 2026 оны төсөвт аялал жуулчлалд 1 тэрбум гаруй төгрөг, соёл урлагт 18 тэрбум 422 сая төгрөг “суулгажээ”. Тэгэхээр энэхүү фестивалийн зардлын тодорхой хувь татвар төлөгчдийн мөнгө. Хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтын зардлыг дийлэнхийг үүрдэг ч, гаргасан зардалдаа тохирсон маркетинг борлуулалт хийж чадсан уу гэвэл “үгүй”. Рестораны зэрэглэлийн хоол, үйлчилгээг талбай дээрх асарт үзүүлэх боломжгүй, үйлчилгээний соёлд ч нийцэхгүй.

Яг үнэндээ, талбайг эзлэн 4000 хүн хүлээн авах багтаамжтай том асар босгож, тойруулаад жижиг асраар бүчсэн нь өнгөц харахад нийслэлийн арга хэмжээ мэт боловч, цаад утгаараа нийгмийн бухимдлыг дарах, иргэдийн эсэргүүцлийн жагсаал хийх боломжийг хаах башир арга ч гэж болох. “Туулын хурдны зам” зэрэг маргаантай төслүүдийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөний хүчийг саармагжуулахын тулд төв талбайгаа “цуйван хутгадаг” газар болгож байгаа нь илт.

Уламжлал болгох 12 жилийн турш гэх үгээр халхавчлан, үр өгөөжийг нь судлаагүй энэ арга хэмжээгээ аль аль талдаа өгөөжтэй байхад анхаарч зохион байгуулж чадахгүй бол бүүр болих нь зөв сонголт болно. Түгжрэл дунд 15000 төгрөгийн хоол идэх гэж төв талбайг зорих иргэн ч өдрөөс өдөрт цөөрч байгаа. Хотын дарга Х.Нямбаатар өөрийн гараар лавшаа аягалаад ч энэ асуудал шийдэгдэхгүй.

Хоолны фестивалийг зорилтот хэрэглэгч цугладаг газар байлгахын тулд зориулалтын газарт нь тогтсон хугацаанд, маш тодорхой зорилго дор зохион байгуулж, төв талбайгаа тосны толбоноос салгах цаг нь болж.

Ерөнхий сайдын “Чөлөөлье” аянд Сүхбаатарын талбайгаа ч хамруулья. Сүхбаатарын талбай бол амар амгалан нийслэлийн төрт ёсны бэлгэдэл, үндэсний бахархал нь байх учиртай.

 
Э.Жагар

Э.Жагар

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ