НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Тансаг зэрэглэлийн брэндүүд морь жилтэй “дөрөө харшуулав”
АНАЛИЗ

Тансаг зэрэглэлийн брэндүүд морь жилтэй “дөрөө харшуулав”

2026 оны 2-р сарын 4
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Загварын ертөнцөд морь болон морины эдлэл хэрэглэлийн бэлгэдэл эртнээс чухал байр суурь эзэлж ирсэн. Gucci, Loro Piana, Versace, Dior, Celine болон Stella McCartney зэрэг брэндийн цуглуулгад энэхүү дүрслэл тогтмол ашиглагддаг. Дорнын зурхайгаар 2026 онд морь жил гарч байгаатай холбоотойгоор загварын салбарынхны “моринд дурлах” сонирхол нь тайзнаа ахин амилж байна.

"МОРЬ"–ТОЙ ХОЛБООТОЙ БРЭНДҮҮД:

Gucci: Тус брэндийн нэрийн хуудас нь олонд танигдсан "Horsebit" (амгай) хэлбэртэй чимэглэл.  Үүсгэн байгуулагч Гуччи морин спортоор хичээллэдэг язгууртнуудын хэв маягаас загвартаа ихэд санаа авдаг байжээ.

Stella McCartney: Стелла өөрөө моринд маш их хайртай. 2026 оны намрын цуглуулгаа бүхэлд нь "Year of the Horse" (Морин жил) хэмээн нэрлэж, морин спортын элементүүдийг шингээж байгальд ээлтэй эдлэлээр хийсэн (амьтны арьс орлуулагч) бүтээгдэхүүн гаргаж байна.

Loro Piana: Тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнээрээ алдартай энэ брэнд морин спортын уралдааныг олон жил ивээн тэтгэж, унаачдад зориулсан тусгай цуглуулгууд гаргадаг.

Dior & Celine: Эдгээр брэнд морь унахад өмсдөг уламжлалт хэв маягийг (riding boots, structured jackets) орчин үеийн эмэгтэйлэг загвартай хослуулдгаараа онцлогтой.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж