2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27

АНУ болон Израилийн агаарын цохилтод Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей өртөн амь үрэгдсэнтэй холбоотойгоор Тегеран хариу арга хэмжээ авч эхэлсэн нь Ойрхи Дорнодын бүс нутгийг дайны ирмэгт аваачлаа. Тегеран өөрийн удирдагчийн үхлийн төлөө хатуухан өшөө авахаа амлаад байгаа билээ.
Дээд удирдагч амь үрэгдсэн явдал нь Иранд хүнд цохилт болов. Өнгөрөгч бямба гаригаас хойш тус улсын 31 мужийн 24-т нь агаарын цохилт өгч, 200 гаруй хүн амь үрэгдсэн аж. Ираны хариу цохилтууд Израиль болон АНУ-ын цэргийн баазууд байрладаг Персийн буланг чиглэж байна.
86 настай Хаменей Тегеран дахь өөрийн ажлын байрандаа цохилтод өртжээ. Халдлагын үеэр түүний охин, хүргэн болон ач хүү нь мөн амь үрэгдсэн байна.

ИРАН ДАХЬ ДОТООД НӨХЦӨЛ БАЙДАЛ
Тегеранд өгсөн цохилт: Израилийн цэргийнхэн ням гарагт Хаменейг хөнөөснөөс нэг өдрийн дараа Тегераны гүн рүү чиглэсэн цохилтуудаа үргэлжлүүлж байгаагаа мэдэгдэв. Ираны өмнөд хэсэгт байрлах Минаб хотын охидын бага сургуульд өгсөн цохилтын улмаас амь үрэгдсэн хүний тоо 148-д хүрч, 95 хүн шархадсан байна.
IRGC-ийн хариу үйлдэл: Ираны Хувьсгалт гварди (IRGC) Израилийн цэргийн байгууламжууд болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын 27 бааз руу чиглэсэн пуужин болон дроны "зургаа дахь давалгаа" бүхий өргөн хүрээний цохилтоо эхлүүлснээ зарлалаа.
Хохирол: Хаменейгээс гадна Аюулгүй байдлын зөвлөх Али Шамхани, IRGC-ийн ерөнхий командлагч Мохаммад Пакпур нар амь үрэгдсэнийг Тегераны төрийн мэдээллийн хэрэгслүүд батлав. Hamshahri сонины мэдээлснээр Ахмад Вахидиг IRGC-ийн шинэ ерөнхий командлагчаар томилсон байна.
Зэвсэгт хүчний штабын дарга Абдул Рахим Моусави, Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде нар мөн амь үрэгджээ. Тегеран, Исфахан зэрэг томоохон хотуудад Хаменейг дэмжигчид гудамжинд гарч, эмгэнэл илэрхийлэн жагсаж байна. Парламентын дарга Мохаммад Багер Галибаф АНУ болон Израилийн удирдагчдыг "зэвүүн гэмт хэрэгтнүүд" хэмээн нэрлэж, тэднийг "гуйж мөргөхөд хүргэхүйц сүйрлийн цохилт" хүлээж буйг анхаарууллаа.
Түр засаглал: Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Шүүх засаглалын тэргүүн болон хамгаалагчдын зөвлөлийн нэг гишүүн гэх гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл улс орны удирдлагыг түр авчээ. Аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Али Ларижани Хаменейн үүргийг гүйцэтгэх түр захиргааны байгууллага байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

ТРАМПЫН БАЙР СУУРЬ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social хуудсандаа "Иран маш хүчтэй, урьд өмнө байгаагүй хүчтэй цохилт өгнө гэдгээ мэдэгдлээ. Тэд ингэхгүй байсан нь дээр, хэрэв ингэвэл бид тэднийг урьд өмнө үзэгдээгүй том хүчийг мэдрүүлэх болно!" гэж бичжээ.
Тэрбээр CBS News-д өгсөн ярилцлагадаа Ирантай дипломат шийдэлд хүрэх боломж бий эсэхэд х "Тэд маш хүчтэй цохилт авч байгаа учраас өчигдрийнхөөс илүү хялбар боллоо" гэж үзэж байгаагаа хэлэв.
ИЗРАИЛИЙН ХАЛДЛАГА БА ИРАНЫ ӨШӨӨ АВАЛТ
Ираны пуужингийн цохилтын улмаас Израильд нэг эмэгтэй амь үрэгдэж, 121 хүн шархадсан байна. Тель-Авив хотод агаарын түгшүүрийн дохио тасралтгүй дуугарсаар байна.
Израилийн цэргийнхэн Ираны ихэнх пуужин болон дроныг устгасан ч зарим нь Тель-Авив болон Бейт-Шемеш хотуудад унасан гэж мэдэгдэв.
Израиль хариу болгон Ираны баллистик пуужингийн систем болон агаарын довтолгооноос хамгаалах байгууламжуудыг устгах зорилгоор Ираны баруун болон төв хэсэгт 30 гаруй байршилд цохилт өгчээ.
БҮС НУТГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Катар: Ням гарагийн өглөө Катарын тэнгэрт 11 удаагийн дэлбэрэлт сонсогдож, 16 хүн шархаджээ.
Оман: Иран болон АНУ-ын хооронд зуучлагч хийж байсан Оманы Дукм боомт хоёр дроны цохилтод өртөв. Мөн Мусандамын эрэг орчимд Палау улсын далбаатай "Skylight" хэмээх нефть тээвэрлэгч хөлөг халдлагад өртөж, 4 хүн шархадсан байна.
Иордан: Тус улсын Агаарын довтолгооноос хамгаалах систем нийслэл Амман болон хойд хэсгийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн пуужингуудыг амжиж устгалаа.
АНУ-ын холбоотнууд: Кувейт, Дубай хотуудад түгшүүрийн дохио сонсогдож байна. Дубайн Жебель-Али боомтод дрон унасны улмаас гал гарчээ.
Ирак: Тус улсад Хаменейн үхэлтэй холбоотойгоор 3 хоногийн гашуудал зарлалаа. Багдад хотод АНУ-ын Элчин сайдын яам байрладаг бүсэд эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Пакистан, Кашмирт мөн эсэргүүцэл гарч, Карачи хотод АНУ-ын Консулын газрын ойролцоо гарсан мөргөлдөөний улмаас 9 хүн амь үрэгджээ.
НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ
АНУ: Элчин сайд Майк Вальц цохилтууд нь Ираны баллистик пуужингийн чадавхийг устгах, цөмийн зэвсгээр дэлхийг заналхийлэх боломжгүй болгох зорилготой гэв.
Орос: Элчин сайд Василий Небензя цохилтыг "өдөөн хатгасан түрэмгийлэл" гэж нэрлээд, АНУ болон Израиль дипломат ёсноос урвасан гэж буруутгав.
Хятад: Элчин сайд Фу Цонг халдлагыг "ичгүүргүй үйлдэл" гэж нэрлэж, дипломат хэлэлцээ өрнөж байх үед ийм халдлага хийсэнд цочирдож байгаагаа илэрхийлэв.
ОРМУЗЫН ХООЛОЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Ираны Хувьсгалт гварди дэлхийн нефтийн хэрэглээний 20% дамждаг стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойгоор ямар ч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй гэдгээ зарлаж, хоолойг хаагаад байна. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон хямрал дагуулж болзошгүй юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27