2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6


Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл олон нийтийн дунд болон УИХ дээр маргаан дагуулж байна. Уг хуулийн төслөөр Ардчилсан намын бүлэг өнгөрөгч баасан гаригт 1 хоногийн завсарлага авсан агаад өнөөдөр (2026.04.16)УИХ-аар хэлэлцэх эсэхийг санал хураалтаар шийдэх юм.
Хуулийн төслийг эсэргүүцэгч иргэд, улстөрчдийн зүгээс парламентын дархлаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг тайлбарлах болсон. Энэ нь зүй ёсны хардлага. Гэхдээ парламент дээр эсэргүүцэж байгаа гишүүд дунд авлига, албан тушаал, хулгай, дээрмийн хэрэгт нэр холбогдсон, зарим нь прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдсан хүн нэжгээд бий. Үүнээс үүдээд хуулийн төслийг дэмжигчид парламентын дархлаанд төдийгүй Монголын ардчилалд улстөрчдийн авлига, хулгай хамгийн халтайг тодотгох болсон. Парламентын дархлаа нь гишүүдийг улс төрийн зорилготой дарамтаас хамгаалах учиртай болохоос хууль зөрчих халдашгүй эрхтэй болгож буй юм биш.
Тэгэхээр эндээс нэг асуулт тавигдаж байна. Тэр нь яагаад ийм асуудал үүсэх болов. Ерөнхийлөгч ямар учраас ийм хуулийн төсөл санаачлах болов?!. Хариултыг нь УИХ-аас хайх ёстой нь мэдээж. УИХ нь авлига, хулгайн хэрэгт холбогдсон гишүүддээ манай, танай гэлтгүй хариуцлага тооцоод явах ёстой атал эсрэгээрээ хуулийн хулгай хийж, өөрсдийнхөө илүү тэгш эрхийн хамгаалалт болгосон нь институци хоорондын, иргэд хоорондын, нам хоорондын маргаан үүсэх үндэслэл болжээ, Хуулийг хувьчлан хулгайлснаараа парламентын дархлааг хамгаалах биш парламентын дарангуйлал тогтоох зорилготой байв уу гэсэн хардлага өнөөдрийн үйл явдлаас уншигдах болсон.
2020 онд баталсан УИХ-ын тухай хуульд “…гишүүнд эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн бол УЕП-оос УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулна. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ…” гэж заасныг 2024 онд өөрчилсөн байдаг.
2024 оны шинэчилсэн найруулгаар гэмт үйлдэл дээр нь эсвэл хэргийн газарт нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд УЕП-оос санал оруулж ирнэ гээд өөрчилжээ. Ямар тэнэг хүн хэргийн газар дээрээ нотлох баримтай тэврээд цагдаа, прокурорыг хүлээгээд суух билээ. Гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн ёс зүйн асуудалд болон эрүүгийн гэмт хэрэгт холбогдвол хариуцлага хүлээх тодорхой механиз үндсэндээ байхгүй болжээ.
Зөвхөн УИХ-ын тухай хуулийг ч бус өөр бусад хуулиудыг ч хувьчлан хулгайлсан фактууд ил болж байна. Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхийн тулд УИХ нь Усны тухай хуулийг мөн л хувьчлан хулгайлсан байдаг.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д гол, нуур, цөөрөм, горхи, булаг шанд, рашаан зэрэг усны нөөцийг хамгаалан эргээс нь 50 метрийн дотогш зайд аливаа үйл ажиллагаа, түүний дотор барилга байгууламж барих, мал угаах, мод огтлох, элс, хайрга, чулуу авах зэргийг хатуу хориглодог. Атал УИХ-ын 2025 оны 7 дугаар сарын 9- ний өдрийн чуулганы хуралдаанаар уг хуулийн дээрх заалтыг нэн яаралтай горимоор өөрчилж, “төр, хувийн хэвшлийн түншлэл” нэрийн дор хамгаалалтын бүсэд барилга, байгууламж, авто зам, төмөр зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ зэргийг барьж байгуулна гэж өөрчилжээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед олон ч хуулийг яаралтай горимоор УИХ-д оруулж ирдэг, олны анхаарлыг татсан элдэв дуулианы араар эсвэл баяр ёслолын үеэр хуулийн хулгайгаа хийж гаршсан. Гэх мэт өөрдийнхөө хувийн ашиг сонирхол, хулгайн дур хүсэлд нийцүүлэн парламент нь хуулийн хувьчлан хулгайлах явдал жирийн үзэгдэл болтлоо хэвшсэн. Эргээд тэр нийгэм, эдийн засаг, байгаль экологи, иргэдийн амьдралд ч ихээхэн гай гамшиг дагуулдаг. Улаанбаатарын ундны ганц эх үүсвэрээ хамгаалсан заалтыг хулгайгаар өөрчилнө гэдэг чухамдаа гэмт хэрэг. Гэмт хэрэг хийсэн энгийн иргэн шоронд ордог бол гишүүд халдашгүй байдлаар бамбай хийн хариуцлагаас мултардаг.
Хууль санаачлах бүрэн эрх бот хуулийн хулгай хийхийн нэр биш. Тэгвэл, УИХ хуулийн хулгай хийхээ л больчих.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6