2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 7-р сарын 1
2026 оны 7-р сарын 3
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


Үе үеийн парламент, Засгийн газруудын хамгийн дуртай, сонгуулийн өмнө санал цуглуулах хөзөр болгодог гол сэдэв бол тэтгэвэр. Гэхдээ ихэнхдээ энэ нь "Тэтгэврийг тэдэн төгрөгөөр нэмлээ" гэх популизм, хавтгайрсан халамжийн амлалтаар хязгаарлагддаг байв. Харин өчигдөр (2026.07.02) УИХ-аар эцэслэн батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт бол зүгээр нэг халамжийн хэмжээг өсгөх тухай биш, системийн алдааг зассан томоохон реформ болж харагдаж байна. Товчхондоо, Н.Учралын Засгийн газар олон тэтгэвэр тойрсон асуудлыг цэгцлэх үүднээс дээрх хуулийн шинэчлэлийг эхлүүлсэн.
Энэхүү шинэчлэл иргэдийн халаас, бизнесийн орчин, макро эдийн засагт ямар бодит өөрчлөлт авчрахыг тоо, судалгаан дээр тулгуурлан задлан шинжилье.
1.БАГА ТЭТГЭВЭРТЭЙ ИРГЭДЭД "БАТАЛГААТ ТЭТГЭВЭР" ОЛГОНО
Бага тэтгэвэр авч буй иргэдийн нийгмийн баталгааг хангах үүднээс шимтгэл төлсөн хугацаатай нь уялдуулан ₮100-300 мянган төгрөгийн "баталгаат тэтгэвэр"-ийг үндсэн тэтгэвэр дээр нь нэмж олгохоор боллоо. Энэ нь хэр олон жил шимтгэл төлснөөс шалтгаалан шатлалтай тогтох юм.
2. ОЛОН ЖИЛ ТОГТВОРТОЙ ТӨЛСНИЙГ УРАМШУУЛНА
Насаараа хөдөлмөрлөж, олон жил нийгмийн даатгал төлсөн иргэдийн тэтгэврийг өндөр хувиар тогтоох шударга зарчим орж ирэв. Тодруулбал, 25-аас дээш жил НДШ төлсөн тохиолдолд илүү ажилласан жил тутамд цалингийн 1.5%-иар боддог байсныг 2.0% болгон нэмэгдүүллээ.
Ингэснээр улсад 35 жил шимтгэл төлсөн иргэн тэтгэврээ цалингийнхаа 72.5 хувиар тогтоолгох бодит боломж бүрдэж байна.
3. ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ БҮРЭН АРИЛГАНА
Олон жил яригдсан хуучин, шинэ ахмадуудын тэтгэврийн зөрүүг шийдвэрлэх бодит шинэчлэл хийгдлээ. 2013 оноос өмнө тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаар 1.4 сая төгрөг байсан бол 2018 оноос хойш энэ хязгаар 2.4 сая төгрөг болж өссөн. Үүнээс үүдэн ижил ажил мэргэжилтэй, адилхан жил НДШ төлсөн хүмүүс тэтгэвэрт гарсан оноосоо хамаарч өөр, өөр тэтгэвэр авдаг шударга бус байдал үүссэн юм. Тэгвэл 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн таазаар суурилж тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг 2.4 сая төгрөгийн сууриар дахин шинэчлэн бодож, зөрүүг нэмж олгоно.
4. НЭР ТӨДИЙ ДАНСНААС БОДИТ МӨНГӨН ХУРИМТЛАЛД ШИЛЖИВ
Өмнөх тогтолцоогоор 1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийг нэрийн дансны аргаар бодохдоо насан туршдаа авч байсан цалингаас төлсөн шимтгэлд үндэслэдэг байсан нь 2030 оноос хойш тэтгэвэрт гарах залуусын тэтгэврийн хэмжээ огцом буурах эрсдэлийг үүсгээд байв. Үүнийг 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр боддог болохоор өөрчилж, ирээдүйн дундаж давхаргынхныг ядуурлаас сэргийлж чадлаа. Өөрөөр хэлбэл, нэр төдий байсан нэрийн дансны тогтолцоог эрс өөрчилж, даатгуулагчдад тэтгэврийн бодит мөнгөн хуримтлал хийх сонголт бий болгов. Энэхүү бодит мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг, урамшуулал үзүүлж, Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог хуульчилж өгсөн нь манай санхүүгийн зах зээлд урт хугацааны "ухаалаг мөнгө" орж ирэх, хөрөнгийн зах зээл хөгжих суурь болно.
5. ГАРААНЫ БИЗНЕС БОЛОН ЗАЛУУСЫГ ДЭМЖИХ НДШ-ИЙН ХӨНГӨЛӨЛТ
Хуулийн өөрчлөлт залуу үе болон гарааны бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болж байна. Байгуулагдаад 5 жил хүртэл болж байгаа аж ахуйн нэгжийн (ААН) 3 хүртэлх ажилтны НДШ-ийг 3 жилийн хугацаагаар бүрэн чөлөөлнө.
Суралцах хугацаандаа ажил хийж буй оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломжийг нээлээ. Хөдөлмөрийн зах зээлд анх удаа хөл тавьж, нийгмийн даатгалд хамрагдаж буй залууст тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ.
Тэтгэвэрт гарсан ахмад ажил хийвэл НДШ-ээс чөлөөлнө. Мөн сүүлийн 5 жилд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 1-5 ажилтантай бизнес эрхлэгчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 хүртэлх сараар чөлөөлнө. 4 ажилтантай бол 2 ажилтныг, 2-3 ажилтантай бол 1 ажилтныг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлнө. Энэ хугацаанд даатгуулагч өөрийн шимтгэлийг төлнө. Ажилласан хугацаа тасрахгүй, тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь хязгаарлагдахгүй. Нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлбөл 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.
6. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ЗОХИЦУУЛАЛТ
Хөдөлмөр эрхлэлтийг урт хугацаанд хадгалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх урамшууллын механизм орлоо. Эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа өөрийн хүсэлтээр хойшлуулбал жил тутамд тэтгэврийг нь 4%-иар нэмэгдүүлнэ.
Жишээ нь, иргэн Долгор 57 насандаа тэтгэвэрт гарах байснаа 60 нас хүртлээ ажиллахаар сонговол түүний үндсэн тэтгэвэр нь 12%-иар нэмэгдэж тогтоно.
7. АЖИЛ ОЛГОГЧИЙН САНХҮҮГИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ
Бизнесийн орчныг эрүүлжүүлэх, ажлын байрыг хадгалах үүднээс ажил олгогчдод ирэх дарамтыг багасгав. Ажил олгогчийн төлөх НДШ-ийн хэмжээнд дээд хязгаар (тааз) тогтооно. Ажил олгогчийн төлөх Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн (ҮОМШД) хувь хэмжээг бууруулна.
8. УЯН ХАТАН НӨХЦӨЛ БА ӨСӨХ ХУРИМТЛАЛ
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээг зэрэг байгуулан ажилладаг иргэдийн (фрилансер, гэрээт ажилтан) хөдөлмөрийн онцлогт нийцүүлэн, шимтгэлээ уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэв. Тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлж, ийнхүү мөнгөн хуримтлал үүсгэж буй даатгуулагчдад төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгохоор тусгалаа.
Хууль батлагдсанаар Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо илүү амьд, өгөөжтэй, шударга зарчим руу шилжиж байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 7-р сарын 1
2026 оны 7-р сарын 3
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29