НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төсөв: 30 тэрбум төгрөгөөр Соёлын төв барина
АНАЛИЗ

Төсөв: 30 тэрбум төгрөгөөр Соёлын төв барина

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-аар 2027 оны улсын төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг ид өрнөж байна. Жилийн жилд улсын төсөв тойрсон хэрүүл, маргаан гаргадаг. Энэ жилийн хувьд Оюутолгойн ногдол ашиг тойрсон хэрүүл гол сэдэв байв. Алаагүй баавгайн арьсан дээр зодолдсон талцлыг нь намжааж, Засгийн газраас Баялгийн сангийн хуулийн дагуу ашиглахаар болсон нь энэ сэдвийг хаахад хүрсэн.

Ирэх жилийн буюу Монгол Улсын 2027 оны төсвийг 2.3 их наядын алдагдалтайгаар боловсруулж  Сангийн яам оруулж ирсэн. Гадаад, дотоодын улс төрөөс шалтгаалж эдийн засаг хүндэрч, иргэдийн ашиг орлого муудсан. Мах, шатахуун, гурил будааны үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар ч муудсан. Засгийн газар нэг амаараа хэмнэлтийн бодлогоо танилцуулж, нөгөө гараараа төсвийг тэлж, элдвийн барилга байшинд хөрөнгө зарцуулж буйд иргэд ч шүүмжлэлтэй хандах болсон.

Тухайлбал, ирэх онд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр сум орон нутагт Соёлын төв барихаар төлөвлөжээ. Харин хэрэгжилт удаан гэх шалтгаанаар 11 сургууль, цэцэрлэгийн 12 тэрбум төгрөгийн санхүүжилтийг танажээ. Энэ мэтчилэн эдийн засаг хүндэрсэн энэ үед нэн шаардлагагүй Соёлын төвд 30 тэрбум төгрөгийн төсөв хуваарилж буй нь үрэлгэн бодлого болно.

Жил бүрийн улсын төсөв дээр сум, орон нутгийн Соёлын төвийг барих зардлыг тусгаж ирсэн. Сургууль, цэцэрлэгийг ч томруулж ирсэн. Гэсэн хэдий ч сум орон нутагт амьдарч буй иргэдийн тоо улам л цөөрч буй. Үндсэндээ сум орон нутагт Соёлын төвөөс  илүү ажлын байр нэн шаардлагатай байгаа.

Соёлын төвүүд ашиглалтад ороход урсгал зардал нэмэгдэнэ. Ахиад л төсөвт дарамт үүснэ. Гадаад геополитик, дотоодын улс төрийн буруу шийдлээс болж төсвийн мөнгө үр ашиггүй урссаар. Жишээ нь, Монгол Улс 14, Улаанбаатар хот 24 мега төслийг хэрэгжүүлнэ гэж улсын болон нийслэлийн төсвөөс багагүй мөнгө үрсэн. Үүний эффектийг өнөөдөр улстөрчид биш энгийн иргэд үүрч байна. Эдийн засгийн нарийвчилсан тооцоолол, үр ашгийн судалгаа дутмаг, улс төрийн лоббид автсан төсөлд хөтөлбөр, барилга байшинд төсвийг зарцуулах нь эргээд эдийн засгийн хямрал болж иргэдийн нуруун дээр буудаг. Импортын шок эдийн засагт багагүй эффект үзүүлж байхад дотооддоо төсвийг шаардлагагүй зардлаар тэлэх, санхүүгийн сахилга батыг алдагдуулах нь инфляцыг улам хөөрөгдөж, төгрөгийн худалдан авах чадварыг сулруулдаг. Тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал нэмэгддэг.

Сүүлийн өдрүүдэд Хятадын талаас тодорхойгүй шалтгаанаар Монголын зэс, нүүрсний экспортыг хязгаарласан. Зэс, нүүрсний экспорт хязгаарлалтад орно гэдэг Монгол Улсад орж ирэх мөнгө багасна гэсэн үг. Ийм байтал сум, орон нутгийн Соёлын төв гэсэн нэн шаардлагагүй бүтээн байгуулалтаа цуцлах нь жинхэнээсээ хэмнэлтийн бодлого болох юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ