2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


Хятадын Төв банк (Ардын банк) 5-р сард алтны нөөцөө дахин нэмэгдүүлснээр ийнхүү 19 нь сар дараалан алт худалдан авч байна. Блүүмберг (Bloomberg) агентлагийн мэдээлснээр алтны ханш уналттай байгаа үед ч Бээжин ийнхүү алт хуримтлуулах урт хугацааны кампанит ажлаа зогсоосонгүй.
Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал (инфляци, валютын ханшийн хэлбэлзэл, геополитикийн зөрчил) нэмэгдэж байгаа энэ үед алт бол хамгийн найдвартай аюулгүй валют.
Их гүрнүүдийн Төв банкууд алт руу хошуурч байгаа нь тэд ам.доллараас хараат байдлаа багасгах (de-dollarization) стратегийг хэрэгжүүлж байна гэсэн үг. Монгол Улс ч үүнтэй адил нөөцийн бүтцээ алтаар баяжуулах нь ирээдүйд тулгарч болзошгүй санхүүгийн цочролоос хамгаалах хамгийн том бамбай юм
Хятадын Ардын банкнаас гаргасан мэдээллээр, өнгөрсөн сард тус улсын алтны нөөц 320,000 трой унцаар нэмэгджээ. Энэ нь тус Төв банкнаас нөөцийн мэдээллээ тогтмол нээлттэй мэдээлж эхэлсэн 2015 оноос хойших хамгийн урт хугацааны, тасралтгүй алт худалдан авалт болоод байна.
Алтны үнэ нэлээд хүндхэн сорилттой тулгарсан үед ч Хятадын тал ийнхүү нөөцөө зузаатгасаар байна. Өнгөрсөн 1-р сарын сүүлээр дээд цэгтээ хүрээд байсан алтны ханш 5-р сард уналт үзүүлснээр сүүлийн гурван сар дараалан буурсан үзүүлэлттэй гарлаа.

Илүү урт хугацаанд өндөр хэвээр хадгалагдах хүлээлттэй байгаа зээлийн хүү болон инфляцын байнгын түгшүүр нь алтны ханшид дарамт болж байна. Хүүгийн өгөөж өсөх нь алт шиг шууд хүүгийн ашиг өгдөггүй хөрөнгийн үнэ цэнийг бууруулах хандлагатай байдаг.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд дэлхийн Төв банкуудын худалдан авалт үнэт металлын зах зээлийг дэмжигч хамгийн хүчтэй хөдөлгүүр хэвээр байна. Төв банкуудын энэхүү идэвхтэй эрэлт нь хувийн хөрөнгө оруулагчдын сул эрэлт болон зах зээлийн тогтворгүй байдлыг нөхөхөд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
АНУ-ын доллар болон уламжлалт валютын нөөцөөс хамааралтай байдлаа бууруулах, хөрөнгөө төрөлжүүлэх гэсэн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны энэхүү алхмыг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд нь макро эдийн засгийн хүнд нөхцөл байдал, үнийн сулралыг үл харгалзан Бээжин алтны нөөцөө өргөжүүлэх амлалтдаа үнэнч байгааг илтгэв.
Ажиглагчдын үзэж буйгаар геополитикийн тодорхойгүй байдал болон нөөцөө төрөлжүүлэх хандлага нь Төв банкуудын эрэлтийг тэтгэж буй гол хүчин зүйлүүд аж. Дэлхий даяар хурцадмал байдал үүсэж буй энэ үед улс орнууд нөөцийн удирдлагын стратегиа эргэн харахад хүрч байна.
Голдман Сакс (Goldman Sachs) банкны мэдээлснээр, геополитикийн үйл явдлуудаас шалтгаалан засгийн газрууд нөөц хөрөнгөө улам бүр төрөлжүүлэх бөгөөд Төв банкуудын алт худалдан авалт цаашид ч хурдсах магадлалтай байна.
Эдгээр үзүүлэлт нь хөрөнгө оруулагчид инфляц, хүүгийн түвшин болон эдийн засгийн тодорхойгүй байдалд анхаарлаа хандуулж буй энэ үед ч дэлхийн алтны зах зээлд албан ёсны сектор буюу Төв банкуудын худалдан авалт голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгааг баталж байна.
2026 оны 5-р сарын байдлаар Монголбанк нийт 758.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5 тоннд хүргэсэн байна.
Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан тогтоодог. Өнгөрсөн сард 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 527 төгрөг байв.
Үнэт металлын худалдан авалт өсөх нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг дэмжих, макро эдийн засгийн суурь нөхцөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Мөн алтны нийлүүлэлт, дэлхийн зах зээлийн ханш, дотоодын олборлолтын идэвхжил нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх чухал үзүүлэлт аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17.4%-иар өссөн үзүүлэлт байна. Өнгөрсөн сард манай улсын гадаад валютын нөөц $7.7 тэрбумд хүрчээ. Монгол Улс нөөцөө нэмэгдүүлэхэд олборлолт-хяналт-борлуулалт гэсэн гурвалсан гинжин хэлхээг хамгийн үр ашигтай болгох шаардлагатай. Бээжин алт ихээр авдарлах тактик барьж байгаа энэ үед манай улс ч дотоодын алт олборлолтоос бүрдүүлэх нөөцөө хамгаалж, гадаад зах зээлд үр ашигтайгаар арилжаалах нь төв банкны гол бодлого болж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29