НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трамп: Ирантай хийх хэлэлцээг үргэлжлүүлнэ
АНАЛИЗ

Трамп: Ирантай хийх хэлэлцээг үргэлжлүүлнэ

2026 оны 8-р сарын 3
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

BBC, Al Jazeera (2026-08-03)

Тегераны талаас одоогоор өөрсдийн байр суурийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ гэж мэдэгдэж, олон улсын худалдааны чухал зангилаа болох Ормузын хоолойг дахин нээх хэлэлцээнд ахиц гарч байгааг онцоллоо. Гэвч Тегераны талаас агаарын цохилтоо зогсоохыг хүссэн эсвэл уг усан замын талаарх байр сууриа өөрчилсөн гэх мэдээллийг Ираны төрийн хэвлэлүүд хараахан баталгаажуулаагүй байна.

Саудын Арабын Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман бүс нутгийн нөхцөл байдлыг зөөлрүүлэх шаардлагатайг сануулсны дараа Дональд Трамп Иранд өгөх цэрэгний цохилтоо түр зогсоох шийдвэр гаргажээ.

Үүний дүнд өнгөрөгч бямба гаригаас ням гаригт шилжих шөнө хоёр талаас ямар нэгэн цохилт хийгээгүй байна.

Өнгөрсөн сард АНУ болон Ираны хооронд байгуулсан анхны гал зогсоох хэлэлцээр цуцлагдсан нь дараах сөрөг үр дагавруудыг дагуулсан.

АНУ-ын хувьд дэлхийн тээвэрлэлт болон газрын тосны олборлолт саатсанаар америкчууд шатахуун өндөр үнээр авахад хүрсэн юм. Харин Ираны хувьд олон сар үргэлжилсэн мөргөлдөөний улмаас дотоодын эдийн засгийн хүндрэл, дарамт нь улам бүр гүнзгийрсээр байна.

Трамп Ирантай хийх хэлэлцээр тун удахгүй нааштайгаар шийдэгдэнэ гэж мэдэгдэж байсан ч Тегераны зүгээс АНУ-тай шууд харилцаа тогтоогоогүй гэжээ.

Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи АНУ-ын төлөөлөгчдийг хүлээж авах эсвэл Вашингтон руу төлөөлөгч илгээх төлөвлөгөө байхгүй гэлээ. Харин тэд Оман улсаар зуучлуулан Ормузын хоолойд орж, гарах тусдаа эгнээ бүхий нэгдсэн шинэ тээврийн маршрут тогтоохоор ярилцаж байгааг онцолсон юм. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан АНУ-ыг 6-р сард байгуулсан хоёр талын санамж бичигтээ үнэнч байхыг уриалж, уг түр хэлэлцээр нь Тегераны гадаад бодлогын гол тулгуур хэвээр байх болно гэж мэдэгдэв.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж