НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трамп Ирантай хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцов
АНАЛИЗ

Трамп Ирантай хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцов

2026 оны 4-р сарын 8
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тегераны зүгээс ирүүлсэн 10 заалт бүхий төлөвлөгөөнд мэдэгдэхүйц ахиц гарсан болохыг онцлоод хэрэв Ормузын хоолойг нэн даруй эргүүлэн нээвэл Иранд хийх дайралтаа хоёр долоо хоногийн хугацаатай зогсоохоор тохиролцлоо.

АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр, Америкийн тал Ираны зүг хийж буй довтолгооны ажиллагаагаа түр зогсоогоод байна. Энэхүү мэдээний дараа хөрөнгийн зах зээл дэх фьючерс индексүүд огцом өсч, газрын тосны үнэ эрс буурч эхэллээ.

Өмнө нь буюу Мягмар гаригт Ерөнхийлөгч Трамп хэрэв Тегеран түүний шаардлагыг тус өдрийн оройн 20.00 цаг (АНУын Зүүн эргийн цагаар) гэхэд биелүүлэхгүй бол тус улсын соёл иргэншлийг бүхэлд нь газрын гадаргуугаас арчих болно гэж заналхийлээд байсан юм.

ГАЛ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙН ДАРАА АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭВ

Ерөнхийлөгч Трамп Ирантай гал зогсоохоор болсон тухай мэдэгдлийн дараа Азийн хөрөнгийн биржүүд бүхэлдээ өсөлттэй байна.

  • Японы Nikkei индекс Лхагва гаригийн өглөөний арилжаагаар 5%-иар өссөн байна.

  • Өмнөд Солонгосын Kospi индекс бараг 6%-иар өсчээ.

  • Хонг Конгийн Hang Seng индекс 2.5%-ийн өсөлт үзүүлэв.

Брент маркийн газрын тосны фьючерс үнэ сүүлийн өдрүүдэд 110 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан бол одоо 96 ам.доллароос доош орж буурлаа. Газрын тосны үнийн энэхүү уналт нь Япон, Өмнөд Солонгос зэрэг газрын тосны томоохон импортлогч орнуудын хувьд нааштай үзүүлэлт болж байна. Гэсэн ч "Saxo Markets"-ийн шинжээч Чару Чанана "Хамгийн том сорилт бол энэ шийдвэр нь түр зуурын хэврэг зогсолт байх уу, эсвэл урт хугацааны тогтвортой хэлэлцээр болж хувирах уу гэдэгт байна" хэмээн тэмдэглэв.

ИРАНЧУУД ЯЛАЛТАА ТЭМДЭГЛЭЖ, ХАРИН ДЭГЛЭМИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА

АНУ-тай хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр хийсэнд иранчууд баяр хөөрөөр дүүрэн байгаа ч сөрөг хүчнийхэн үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Тус улсын төв хэсгийн Исфахан, зүүн хэсгийн Керман хотууд болон Тегеран хотын захын дүүргүүдэд оршин суугчид байлдааны ажиллагаа зогссонд баярлан жагсаал зохион байгуулсан тухай төрийн мэдээллийн хэрэгслүүд болон иргэд мэдээлж байна.

ИЗРАИЛЬ ИРАНД ЦОХИЛТ ӨГСӨӨР БАЙНА

Гал зогсоох шийдвэр зарлагдсан хэдий ч Израиль улс Иранд цохилт өгсөөр байгаа тухай Израилийн Аюулгүй байдлын албаны эх сурвалж мэдээлэв. Гал зогсоох тухай мэдэгдлээс хойш Ираны зүгээс Израиль руу хэд хэдэн удаа пуужин харвасан байна.

Израилийн Ерөнхий сайдын ажлын албанаас энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу ирүүлээгүй байна.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ