НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трамп ирэх онд Хятадад, харин Ши Жиньпин 2027 онд АНУ-д  айлчилна
АНАЛИЗ|Геополитик

Трамп ирэх онд Хятадад, харин Ши Жиньпин 2027 онд АНУ-д айлчилна

2025 оны 11-р сарын 25
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Дэлхийн хоёр супер гүрний тэргүүн юу ярив?

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын санал болгосон Украинд энхийг тогтоох төлөвлөгөө ид яригдаж байгаа энэ үед Трамп, Ши Жиньпин энэ төлөвлөгөөний талаар өчигдөр (2025.11.24) утсаар ярилцлаа. Трампын төлөвлөгөөний бараг 70 гаруй хувийг нь өөрчилж өөрсдийн эрх ашгийг тусгасан хариу төлөвлөгөөг Европын зүгээс санал болгоод байгаа.

Ши-тэй ярьсаныхаа дараа Трамп өөрийн Truth Social платформдоо “тун дажгүй яриа боллоо, бид Украин, Орос, фентанил, буурцаг болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний талаар ярилцлаа” хэмээн нийтэлжээ. Хоёр лидер өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Бусанд уулзаж, хурцдаад байсан худалдааны тарифын асуудлыг хэлэлцэж, тарифыг түр хугацаандаа буулгахаар тохиролцсон билээ. Бусаны уулзалт Трамп үүрэгт ажилдаа орсноос хойших анхны уулзалт байсан бөгөөд Трамп Хятадад тогтоосон тарифаа 20%-иар буулгаж, Ши америкийн бараанд ногдуулсан тарифаа 15% хүртэл буулгахаар болсон. Мөн Хятад фентанилийн асуудлыг зохицуулахаар болсон.

Украинд энхийг тогтоох АНУ-ын зүтгэлийг Хятад дэмжиж байна, талууд санал зөрөлдөөнөө даван туулаад, богино хугацаанд шударга бөгөөд тогтвортой гэрээ байгуулж, зөрчлийг огцом зохицуулж чадна гэж найдаж байгаагаа Ши дарга илэрхийллээ" хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.

Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичи-гийн Тайванийн талаарх мэдэгдлээс хойш Хятад-Японы хоорондох харилцаа хурцдаад байгаа. Тиймээс ярианы нэг сэдэв Тайвань байжээ. Тайванийг эх газарт эргүүлэн нэгтгэх нь дэлхийн II дайнаас хойших олон улсын дэг журмын салшгүй хэсэг гэдгийг Ши дарга онцолжээ. Хариуд нь Трамп “дэлхийн II дайныг дуусгахад Хятад шийдвэрлэх үүрэгтэй байсан, Тайвань Хятадын хувьд чухал асуудал гэдгийг ойлгож байна” хэмээн хэлсэн гэж Хятадын Синьхуа дамжууллаа. Бусаны уулзалтын үеэр Тайванийн асуудлыг хөндөөгүй гэдгийг АНУ ч, Хятад ч онцолж байсан юм.

Ярианы нэг сюрприз нь харилцан айлчлалыг тохирсон явдал байлаа. Ши дарга Трампыг ирэх оны 4-р сард Бээжинд айлчлахыг урьсаныг Трамп нотолжээ. Трамп урилгыг хүлээн авч Ши даргыг 2027 онд АНУ-д төрийн айлчлал хийхийг урьжээ.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж