2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10


Загварын "The Symbol" сэтгүүл "2026 оны хаврын загварын гол трэнд" -ийг онцолжээ. Жагсаалт нь нэлээд урт. Хар лофер (үдээсгүй, түрийгүй гутал), саарал цүнх, 80-аад оны хэв маягтай оверсайз хослол, цагаан жийнс гэх мэтээр хөвөрнө... Итгэл үнэмшил төрүүлэхүйц мэргэжлийн, шууд л "худалдаж ав" гэх шиг уншигдана.
Гэхдээ үнэндээ нэг стилистийн "заавал таны шүүгээнд байх ёстой" гэсэн хувцсыг нөгөө нь "хоцрогдсон" гэх нь энүүхэнд. Нэг нь хилэн өмд, нимбэгэн шар өнгийн хүрэм санал болгож байхад, нөгөө нь жинхэнэ чанартай хувцас хэзээ ч трэндээс хоцрогдохгүй гэнэ. Тэгвэл хэрхэн трэндээс хоцрохгүй ч ухаалаг сонголт хийх вэ?
Гутал: Хар өнгөтэй, гэхдээ загвар хамгийн чухал нь

Сэтгүүлд хар лофер гутал авахыг зөвлөжээ. Учир нь, төвийг сахисан өнгө, энгийн загвар бөгөөд хослол, жийнс, арьсан банзал гээд бүх хувцастай зохицно. Сонгодог болон зузаан арзгар ултай (tractor sole) загварын алийг нь ч сонгож болно гэв.
Гэтэл өөр нэг стилист "Зузаан, хүнд ултай гутал 50-аас дээш насныханд алхааг хүндрүүлж, илүү овортой, хөгшин харагдуулдаг" гэж хэлдэг.
Тиймээс хамгийн зөв сонголт бол тав туханд бий. Хар гутал бол үнэхээр суурь хувцас. Гэхдээ "юу моодонд орж байна" гэж биш, харин "миний хөлд эвтэйхэн байна уу" гэж сонгоорой. Хэрэв зузаан ултай нь танд зохиж, та өөртөө итгэлтэй байвал өмс. Үгүй бол хэн ч юу ч гэж зөвлөсөн зөрөөд өнгөрч сураарай.
Цүнх: Цацагтай юу...

Загварт 2025 онд ноёрхож байсан "бохо" (boho) хэв маяг 2026 онд бараг үгүй болсон. Учир нь, залхсан гэжээ. Гэтэл өөр нэг нь цацагтай цүнх моодонд хэвээрээ байна. Энэ бол трэнд биш, хувь хүний онцлог гэж тайлбарласан байна.
Цацаг бол тун “зальтай” чимэглэл. Нэг эмэгтэйд хуучны үнэтэй загвар шиг, нөгөөд нь хуучирсан хөшиг шиг харагдаж мэднэ. Хэрэв та дотоод сэтгэлдээ "бохо" хэв маягт дургүй бол трэнд дагаж авсан цүнх чинь шүүгээний мухарт л хэвтэх болно. Та өмнө нь хэзээ ч хэрэглэж байгаагүй бол "трэнд дагах" гэж бүү сонгоорой.
Хослол: Өргөн өмд, том хүрэм...

1980-аад оны хэв маягийг илтгэх өргөн мөртэй, том хослол авах нь хамгийн шилдэг сонголт гэж сэтгүүлд бичжээ.
Гэтэл 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд том мөр тэр бүр зохидоггүй. Та төрөлхийн өргөн мөртэй бол ийм хослол таныг "шкаф" шиг харагдуулна. Харин нарийн мөртэй бол магадгүй биеийн харьцааг тэнцвэржүүлж өгөх байх. Тэгэхээр бие галбиртаа тохирсон хувцсыг л шууд ав. Түүнээс заавал засч янзлах шаардлагатай хувцас авах нь зөв сонголт мөн үү, бодоод үзээрэй.
Жийнс: Өргөн, трапиц...

Хөлийг урт харагдуулдаг трапиц хэлбэртэй загвар бол хаврын гол худалдан авалт, хүн бүхэнд зохино гэдэгт 2026 онд бүгд санал нэгдсэн бололтой. Гэвч өмдний суудал үнэхээр асуудал болдог. Нэг хэсэг нь "Богино суудалтай нь 2000-аад оныг санагдуулдаг" гэж байхад нөгөө хэсэг нь "Сонгодог өндөр суудал хэзээ ч хуучирдаггүй" гэх.
Ийм загварын жийнс үнэхээр хөлийг урт, биеийг цэгцтэй харагдуулдаг. Гэхдээ 50 наснаас нам суудалтай өмд өмсөх нь эрсдэлтэй. Хэрэв танд бага зэргийн гэдэс байгаа бол нам суудал түүнийг хайр найргүй тодотгоно. Сонгодог суудал нь илүү аюулгүй бөгөөд эрхэмсэг харагдуулна.
Цамц: Өндөр босоо зах ба нугалдаг сул зах

Загвар зохион бүтээгчид захыг ердийнхөөс өндөрсгөж, ороолт шиг дулаахан хэлбэрийг санал болгож байна. Үнэхээр загварлаг харагдана.
Гэвч нэг сул тал бий. Богино хүзүүтэй эсвэл давхар эрүүтэй эмэгтэйчүүдэд өндөр зах нь хүзүүг улам богиносгодог. Тиймээс бие барьсан биш, харин сул, доош нь нугалж болох захтайг сонгоорой.
Өнгө: Цагаан гэхдээ...

Загварын цаг уурч гэгддэг "Pantone"-оос трэнд өнгөөр цагааныг нэрлэжээ. Гэхдээ манайх шиг уур амьсгалтай, шавар шавхай ихтэй хаврын улиралд энэ өнгө хэр зохимжтой вэ гэдгийг худалдан авалт хийхээсээ өмнө нэг бодоод үзээрэй. Зөвхөн машинаас бууж суух төдий явдаг бол асуудалгүй. Харин нийтийн тээврээр явдаг, алхдаг бол цагаан өнгө маргааш гэхэд саарал болох эрсдэлтэй.
Тиймээс трэндээс илүү ухаалаг, зөв сонголт хийхийг хүсвэл эхлээд өмсч үзээд өөрийгөө сонс. Таны тав тухаас илүү трэнд гэж үгүй. Хоёрт, амьдралынхаа бодит байдлыг харгалзаж сонголт хийх нь чухал гэнэ. Харин эцэст нь, чанар трэндээс чухал.
Хамгийн сонгодог трэнд бол танд сайхан зохиж байгаа хувцас. Бусдыг нь харин зүгээр сонирх гэж “загварын зөвлөгөө” сайтад бичжээ.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10