НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Туулын хурдны замын мөнгө Л.Оюун-Эрдэнийн худын халаасанд орсон эсэхийг шалгах ёстой!
АНАЛИЗ

Туулын хурдны замын мөнгө Л.Оюун-Эрдэнийн худын халаасанд орсон эсэхийг шалгах ёстой!

2026 оны 4-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгожээ. Үүний цаана мэдээж, хэн нэгний тушаал, даалгавар байсан нь нэн ойлгомжтой.

Байгаль орчны үнэлгээ дутуу хийгдсэн гэж үүнээс 14 хоногийн өмнө Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэр гаргаж байв. Гэвч үнэндээ энэ нь Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаас нь огцруулахгүй гэсэн арга заль байлаа. Туулын хурдны замыг эсэргүүцэж буй иргэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж, төв талбай дээр 20 гаруй хоног жагсаж байгаа юм.

Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагаас Туулын хурдны зам нь байгаль экологид болон эдийн засагт асар хохирол дагуулахыг баримт судалгаан дээр үндэслэн тайлбарлах болсон. Гэсэн хэдий ч хотын дарга Х.Нямбаатар улайран зүтгэх болсны ард авлига, хулгай байх магадал асар өндөр байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдэд захиргаадалтын арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан билээ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ямар учраас Туулын хурдны замыг тавихын тулд “амиа ч хайрлахгүй” аашлах болов гэх асуулт тавигдана. Хотын дарга Х.Нямбаатар хорооны ахмадуудтай жагсахдаа “Намайг алчихаад Туулын хурдны замыг зогсоогоорой” гэсэн нь олон хардлага дагуулсан.

Х.Нямбаатар ингэж галзуурах болсон шалтгаан нь үнэндээ Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн төсвийн мөнгөнөөс ₮500 тэрбумыг урьдчилаад өгсөн компани нь олон нийтийн сүлжээнд гарсан баримтуудаас хөөвөл Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай ч нэр холбогдож байна.

Төслийг хэрэгжүүлэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХаоЮань групп” нь нэрээ олон янзаар бичих болсон. Энэ нь магадгүй иргэдийн анхаарлыг сарниулах “гөлөг төөрүүлэх” гэсэн хурган заль байх магадлалтай юм. Хятадын хөрөнгө оруулалттай гэх “Хаоюань женерал констракшн” нь УБЕГ-т “China Hyway group limited” нэрээр бүртгүүлсэн.  “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч нь УБТЗ-ын орлогч Хоржавын Амгалан аж. Тодруулбал, “China Hyway group limited “компанийн 70% -ийг эзэмшигч нь “Хуваймонголиа” ХХК. “Хуваймонголиа” ХХК-ийг 30%-ийг Х.Амгалан эзэмшдэг аж.

Х.Амгалангийн бизнесийн гол хамтрагч нь Ц.Эрдэнэбилэг гэж хүн байдаг. Ц.Эрдэнэбилэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай халаас нэгтэй. Гэх мэтээр хөөвөл Ч.Өгөөдэйбаатарын ард дахь цаад эзэн нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар байх хардлага өндөр. Тэгэхээр Туулын хурдны замын мөнгө Л.Оюун-Эрдэнийн худын халаасанд орсон уу гэдгийг хууль, хүчнийхэн шалгах ёстой юм!

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж