НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Туулын хурдны замын төсөл: Анголд хэрэгжүүлсэн луйврын схемээ Монголд ашигласан уу?!
АНАЛИЗ

Туулын хурдны замын төсөл: Анголд хэрэгжүүлсэн луйврын схемээ Монголд ашигласан уу?!

2026 оны 6-р сарын 18
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хяналтын сонсгол дээр нийслэлийн төсөвтэй холбоотой олон баримт дэлгэгдсэн. Тухайлбал, Туулын хурдны замын тендерийн будилааныг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ил болгосон билээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан тендерт шалгарсан гэх "Тяньжин ӨүБайВэй" компани нь Сербид бүртгэлтэй “OBW” компанийн тусгай зөвшөөрлийг хуурамчаар ашигласан нь тогтоогджээ. Гэвч үүнээс ч том асуудал гэвэл хотын дарга асан Х.Нямбаатарын урьдчилгаа ₮500 тэрбумыг шууд шилжүүлсэн "Чайна хайвэй групп" (China hyway group limited) нь олон улсад зартай, хуулийнхны хараанд өртсөн “саарал” түүхтэй аж.

"Тяньжин ӨүБайВэй" болон "Чайна хайвэй групп" нь нэгдмэл ашиг сонирхолтой, нэг бүтэцтэй, нэг удирдлагатай сүлжээ компаниуд бололтой. Өөрөөр хэлбэл, "Тяньжин ӨүБайВэй" нь олон улсын зах зээл дээр бие даасан аварга корпораци биш, харин "Чайна хайвэй групп"-ийн хуулийн болон санхүүгийн эрсдэлийг хаах, тендерт халхавч болгох зорилгоор байгуулагдсан үүсмэл компани гэж хардах ч үндэслэл бий.

"Чайна хайвэй групп" 2010–2015 оны хооронд Ангол улсад төмөр замын томоохон төслүүдийг гүйцэтгэсэн. Гэвч энэ хугацаанд тус компани хил дамнасан луйвар, санхүүгийн маргаанд орооцолдсоныг гадны хэвлэлүүд дэлгэж байжээ. Тэд төслийн зардлыг зохиомлоор өсгөж, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх маргаанд холбогдож байв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус компани Анголын төслүүдээс зувчуулсан мөнгөө Хонконг, Сингапурын оффшор бүсээр  дамжуулан угаасан байж болзошгүй дуулианд холбогдсон байдаг.

Тэгвэл олон улсад нэр хүнд нь унасан тус компани Монголд "ХаоЮань групп" нэрээр халхавчлан Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхээр болсон нь анхны тохиолдол ч биш аж. Тэд Тавантолгой-Гашуунсухайт болон Зүүнбаянгийн төмөр замын далангийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэх.

Энэхүү сүлжээг хөөвөл Анголын төрийн дээд түвшний авлигатай холбогдоно. Анголын ерөнхийлөгч асан Жозе Эдуарду душ Сантушын гэр бүл,  тус улсын нөлөө бүхий улстөрчид төрийн өмчит "Sonangol" газрын тосны компаниас мөнгө угаахдаа Хятадын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн төслүүдийг ашиглаж байсныг Швейцарь зэрэг улсын шүүхээр тогтоосон байна.

Тэндхийн авлигын, луйврын схемд оффшор бүсийн санхүүжилттэй Хятадын "88 Queensway group" гол үүрэг гүйцэтгэж байв. Энэхүү том луйврын систем Анголд ид ажиллаж байх үед "Чайна хайвэй групп" ч мөн адил дэд бүтцийн тендерүүдийг нь түүж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байжээ.

Олон улсад авлига, мөнгө угаалтын хэрэгт  нэр холбогдож, бүр хар жагсаалтад бичигдсэн луйврын сүлжээ Туулын хурдны замаас урьдчилгаа 500 тэрбум төгрөгийг ямар замаар авсан нь эхнээсээ баримтаар илчлэгдэж байна. Чухамдаа дэлхийн зартай луйврын сүлжээ монголчуудын тархиар сегадаж, олон нэрээр зүсээ хувирган, 2.3 их наядын төслийг гартаа оруулсны цаана хотын дарга Х.Нямбаатарын авлига, хулгай бий юу гэдэг нь анхаарлын тэмдэг болж байна.

Тэр тусмаа 2024 онд, монголчуудын ид аялаж, амрах цагаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар оффшор бүсээс Швейцар, Сингапурыг гаргасан нь бүр ч их анхаарал татаж буй. Учир нь “Чайна хайвэй групп" хамтран Анголд хэрэгжүүлсэн луйврын схемийн дагуу Туулын хурдны замын төслийн мөнгийг Швейцарь, Сингапур гэх оффшор бүсээр дамжуулан угаах хөрсөө Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар эртнээс бэлдсэн байх хардлага эндээс төрж байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж