НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ҮХЦ-ийн дүгнэлт: Тэд эгүүлэн татагдах уу?!
АНАЛИЗ

ҮХЦ-ийн дүгнэлт: Тэд эгүүлэн татагдах уу?!

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны 10 сарын 26-нд болж, УИХ-ын тухай хуульд суулгаж өгсөн парламентын гишүүдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцохгүй гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн хар тамхи хэрэглэсэн, танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, зэвсэг, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодистой жагсаал хийсэн, гамшиг, халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм зөрчсөн, бэлгийн дарамт учруулсан, хулгай хийсэн, хөрөнгө завшсан, согтуу машин жолоодсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн хариуцлага хүлээх, тэдний гэр, автомашин, албан ажлын өргөөнд нэгжлэг хийх боломж нээгдэж байна.

Эл хуулийн уг заалт хүчингүй болсноор хуулийн байгууллагаас яллагдагчаар татагдсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудал парламентад орж ирж болзошгүй байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Бортээгийн орд Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй огт холбоогүй гэдэг шүүхийн шийдвэр гарсан.Энэ орд бол төрийн мэдэлд байдаг. Стратегийн ордыг хэн нэгэнд хувьчлах ямар ч боломжгүй юм. Би хуулийн байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч байгаа” гэсэн тайлбар өгсөн.

Нийслэлийн прокуророос УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан болохоор прокурорын байгууллагаас мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл, түүнийг их хэмжээний хахууль авсан, улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Чуулганы хуралдаанаа хамгийн их тасалсан 2 гишүүний нэг нь АН-ын бүлгийн гишүүн Х.Баттулга, МАН-ын бүлгийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн, авлига, албан тушаалын шинжтэй асуудлаар шалгалт эхлүүлсэн талаар мэдээлж байсан билээ.

Түүний төрсөн ах “Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг бусдын эд хөрөнгийг залилсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан, шүүхээс 9 хоног хорьж сулласан. Түүний энэ хэрэгт Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг холбогдуулан албан тушаалаа урвуулан ашигласан гэж АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг буруутган шалгаж буй гэх мэдээлэл бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Э.Болормаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг тэрбээр өөрөө мэдээлсэн. Түүнд хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР

Нийслэлийн прокурорын газраас хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “хахууль авсан”,18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”, 22.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг нийт 6 хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас яллагдагчаар татсан бий.

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, ТББХ-ны дарга асан Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг парламентаар хэлэлцэх явцдаа Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэл гаргасан гэж Ерөнхий сайд асан Г.Занданшатар ҮХЦ-д гомдол гаргасан юм. Тэрхүү гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны Их суудлын хуралдаанаар уг асуудлыг хянан хэлэлцэж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ