НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эшлэл: Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй
АНАЛИЗ

Эшлэл: Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй

2026 оны 3-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган улс төрийн талцал, эдийн засгийн хүлээлтэн дунд нээлтээ хийлээ.

Хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Н.Учрал эдийн засгийн чөлөөлөлт олгох хүрээнд татварын реформоос эхлээд олон хуулийн өөрчлөлт хийхээ зарласан бол Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг нь түүвэрлэн хүргэе.


-Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой.

-УИХ нь хууль тогтоохын зэрэгцээ хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм оршин тогтнох суурь баталгаа болдог.

-Парламентын оршин тогтнох эх үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүйн манлайлал, сахилга хариуцлага, үлгэр дуурайллаас шууд хамаарч байдаг.

-Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг.

-УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс эхтэй байдаг.

-Парламент бол ард түмний хураангуй, төр, засаг, түмэн олныг холбох гүүр юм.

-УИХ-ын танхимд хувь хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөдөг байх учиртай.

-Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олны итгэл, хүндлэлийг хүлээдэг жамтай.

-УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг умартан, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцах аваас Үндсэн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд, сонгогч олон төр, засгаасаа шахаж шаардаж байна.

-Парламентын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч гишүүний дархан эрхээр халхавчилж байгаад ард түмэн бухимдсаар байна.

-УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ.

-Парламентын эрүүл мэнд нь намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага, ёс зүйгээс шууд хамаарна.

-Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

-Хууль бол парламентад халдашгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентад оршихуйн дархлааг нь олгодог юм.

-Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой.

-Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй.

-Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг өгөөгүй

-Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай.

-Иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул мөн.

-Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс та айх хэрэггүй.

-Төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй.

-Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсох нэр төр байх учиртай.

-Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл бол төрийн бодлогын цөмд ямагт орших учиртай.

-Бүх ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүн улс орны язгуур эрх ашиг, иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүрэгтэй.

-Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой.

-Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол монгол төр.

-Хууль, шүүхийн байгууллага гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй.

-УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг гэмт хэрэг, хууль цаазаас бултах, гэмт хэргээ хаацайлах бамбай болгож хэрхэвч болохгүй.

-Эрхэм төрийн түшээд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шигээ, эгүүлэн татаж чадах хүчтэй гэдгийг онцгойлон сануулж байна.

-Бидний сонгож авсан парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшлийн баталгаа мөн.

-Монголчууд 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил ардчилсан төр, засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой.

-Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж