НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Айлчлал: Н.Учрал, В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНАЛИЗ

Айлчлал: Н.Учрал, В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026 оны 2-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ОХУ-д айлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар 2026 оны 2-р сарын 10-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Хэлэлцээний үеэр Улсын Их Хурлын дарга ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байж ирснийг онцлоод, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар албан ёсны анхны гадаад айлчлалаа ОХУ-д хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглээд, энэхүү айлчлал нь манай хоёр улсын болон ард түмний бат бөх найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа онцлон тэмдэглэв. 

Үргэлжлүүлэн, парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгоод, цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, Байнгын хороод, Тамгын газар хоорондын нягт хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиролцов.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсныг дурдаж, тус хэлэлцээрийг харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын хувиар өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийн үр дүнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэж буйг онцоллоо. Түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнес хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин урилгыг нь хүлээн авч, албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, 2023 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа дурдав. Тухайн үед хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг цохон тэмдэглэсэн юм. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын хүрээнд Москва хотноо зохион байгуулагдах Комиссын хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, түлш, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хил орчмын хамтын ажиллагаа болон байгаль орчны салбарын өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт талууд итгэлтэй байлаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд харилцан санал солилцов.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж