2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6


Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт олруулах тухай хуулийн төслийг (УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай) тойрсон хэлэлцүүлэг нийгэмд өрнөсөөр байна.
Ерөнхийлөгчийг баруун таван аймагт ажиллах үеэр “иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнд ч Монгол Улсын хууль адил тэгш үйлчлэх ёстой. УИХ-ын гишүүнийг хуулиар эгүүлэн татах зөв” гэж хуулийн төслийг дэмжиж байсныг ЕТГ-ын хэвлэлийн албанаас мэдээлсэн.
Гэвч УИХ-ын зарим гишүүн энэ хуулийн төслийг хэлэлцэхийг “жадлан” эсэргүүцэж буй. Шалтгаан нь “Парламентын дархлаа”-г сулруулна гэх. Уг нь, УИХ-ын гишүүд маань ухамсартай, хариуцлагатай, ёс зүйтэй бол энэ хуулийн төслийг өөрсдөө санаачилж хэлэлцэх ёстой. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрх дор нуугдах гэсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдсан, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гишүүн 126-д нэг биш учраас “Парламентын бүрэн эрхэд халдсан хуулийн төслийг хэлэлцэхгүй” гэх нэрээр хариуцлагаас зугатах арга эрэлхийлж буй.
Хууль санаачлагчийн зүгээс “УИХ-ын гишүүд өөрийгөө эргүүлэн татах хуулийн төслийг оруулж ирэхгүй нь 34 жилийн хугацаанд тодорхой болсон. Тиймээс нийгмийн захиалгаар энэ төслийг Ерөнхийлөгч л өргөн барихаас өөр аргагүй байна. Хуулийн төслийг санаачлаад УИХ-д өргөн барилаа. Одоо заалт тус бүрээр хэлэлцэж, нэмж хасах эрх нь УИХ-ын гишүүд өөрсдөө шийднэ” гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн.
Тэгвэл, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ж.Батсуурь О. Амгаланбаатар Ц.Баатархүү П.Батчимэг Д.Ганбат Ж.Баярмаа Д.Энхтуяа П.Мөнхтулга С.Одонтуяа Р.Сэддорж Р.Эрдэнэбүрэн Д.Жаргалсайхан Х.Болормаа О.Алтангэрэл Ө.Шижир Н.Түвшин Б.Пунсалмаа нар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжсэн байр суурь илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бол УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлдэг байсан. Тэгвэл 2024 оны шинэчилсэн найруулгаар уг хуулийг заалтыг өөрчилжээ.
Монгол бол Үндсэн хуульт улс учраас хууль иргэнд ч, гишүүнд ч ижил тэгш үйчлэх учиртай.
Монгол Улсын Үндсэн хууль 26 дугаар зүйл
1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйл
Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
УИХ-ын тухай хууль 36 дугаар зүйл
36.2.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар энэ хуулийн 36.1-д зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачилж болно.
36.1-д УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн тодотгол, хөгжлийн бодлого, төрийн өмч, татвар, эрүү, иргэн болон зөрчлийн тухай анхдагч хуулийг Засгийн газар санаачлах өргөн мэдүүлэхээр тусгасан байдаг.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6